Багш, гадаад хэлний боловсрол (Солонгос)
Хэл, соёлын сургууль
Хөтөлбөр 1991 оноос хэрэгжиж эхэлсэн

Монгол, Солонгос хэлний хооронд төрөл бүрийн салбарын орчуулгыг хийх, суралцагчдын сэтгэл зүй, зан төлөвт тулгуурлан Солонгос хэлийг заах цогц чадамжтай мэргэжилтэнг бэлтгэнэ.

Суралцах ур чадвар
Солонгос хэлний TOPIK дээд шат буюу 5, 6 түвшний мэдлэг
Хэл, соёлын онол, практик хосолсон суурь мэдлэг
Солонгос, Монгол хэлний хооронд мэргэжлийн орчуулга хийх чадвар, техник
Боловсрол судлалын болон гадаад хэл заах арга зүйн мэдлэг, чадвар
Хөтөлбөрийн онцлог

- TOPIK-ийн 5,6-р түвшний мэдлэг эзэмшсэнээр цаашид БНСУ-д нийгэм хүмүүнлэгийн чиглэлээр магистрантурт шууд элсэх, тэтгэлэг хөтөлбөрт хамрагдах;
- Honor хөтөлбөрт хамрагдаж, богино хугацаанд магистрын зэрэг хүртэх боломж;
- Бизнесийн удирдлага, олон улсын харилцаа, багшийн мэргэжлийн хичээлүүдээс багцаар сонгон судалж, тухайн салбарт ажиллах, хөрвөх чадваруудыг эзэмших;
- БНСУ-ын ЗГ, төрийн байгууллага, бусад байгууллагууд, сангийн тэтгэлэгт оюутнуудыг тодорхойлж, тэтгэлэгт хамруулах;
- БНСУ-ын мэргэжилтэн багш нараар хэлний хичээлүүдийг заалган, өдөр тутмын харилцаанд оролцох;
- БНСУ-ын Жүнан их сургууль, Ённам их сургууль, Солонгос сан (Korea Foundation)-тай хамтарсан онлайн сургалт, оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах;
- БНСУ-ын Жүнан их сургууль, Мугпу их сургууль зэрэг их дээд сургуулиудын зуны хөтөлбөрт хамрагдаж хэлний чадвараа сайжруулах;



Элсэлтийн ерөнхий шалгалт
ЭЕШ - 1
Англи хэл, Орос хэл
(Аль нэг нь)
+480 оноо
ЭЕШ - 2
Монгол хэл, Нийгэм судлал
(Аль нэг нь)
+480 оноо
Сургалтын төлбөр, хөнгөлөлт
Элсэлтийн ерөнхий шалгалтын хөнгөлөлт
(ЭЕШ-1, ЭЕШ-2-ийн нийлбэр)
1,280 -1,339
  -  
20%
1,340 -1,399
  -  
40%
1,400 -1,439
  -  
60%
1,440 -1,499
  -  
80%
1,500 -1,600
  -  
100%
Сурлагын амжилтын хөнгөлөлт (GPA)
3.90-4.00
  -  
10%
3.80-3.89
  -  
8%
3.70-3.79
  -  
6%
3.60-3.69
  -  
4%
1 кредит үнэлгээ - 208,500 , 1 жилд суралцах кредит - 30 , 1 жилийн сургалтын төлбөр 6,255,000
Дээрх хөнгөлөлтийг 3.70-оос дээш суралцсан хугацааны хуримтлуулсан голч дүнтэй суралцагч үргэлжлүүлэн эдэлнэ.
Суралцсан хугацааны хуримтлуулсан голч дүн 3.70-оос доош болсон тохиолдолд энэхүү хөнгөлөлтийг
цааш үргэлжлүүлэн эдлэх эрх цуцлагдана.
  • Logo
  • Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 8-р хороо, 14200 Д.Сүхбаатарын талбай 20, Шуудангийн салбар - 210646/53

  • +976 7711-1500

  • uh@humanities.mn

  • Сургалтын алба
  • std.aff.o@humanities.mn

  • Санхүүгийн алба
  • finance.o@humanities.mn

  • Элсэлтийн комисс
  • admission@humanities.mn