Хэл шинжлэлийн судалгааны үндсэн чиглэл арга зүйг эзэмшин, судалгааны болон мэргэжлийн магистраас сонгон суралцаж ирээдүйн карьертаа амжилттай алхам хийх зорилготой судлаач мэргэжилтэн нарт зориулагдсан. Уг хөтөлбөр нь цаашид докторын түвшинд нарийвчилсан судалгаа хийн эрдэм шинжилгээний бүтээл туурвихад суурь болох мэдлэг ур чадварыг олгоно
Суралцах хугацаа: 1.5 жил
Хэл шинжлэл, компьютерийн ухааны салбар дундын хичээлүүдийг судалж, хэл шинжлэл, сэтгэл судлал, компьютерийн ухааны солбицол дээр судалгаа хийх
Ажиллахын зэрэгцээ суралцахад тохиромжтой блок болон цахим, танхим хосолсон сургалт
Артест төслийн хүрээнд Европын Холбооны их, дээд сургуулиудад богино хугацааны оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах
Артест төслийн хүрээнд багш нартай болон бусад оюутан солилцооны шугамаар ирэх Европын оюутнуудтай хамт жижиг төслүүд дээр ажиллах, хамтын бүтээл гаргах
Европын Холбооны Ерасмус хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй Артест төсөлд хамрагдаж, сургалтын STEM арга зүйд суурилсан хөтөлбөр
Удирдагч багш томилогдоно
Магистр, докторын хөтөлбөр хэрэгжүүлэх, хамгаалуулах ажлыг зохион байгуулах зөвлөлөөс санал болгож буй сэдвээс сонголт хийж, сэдвээ батлуулна
Судалгааны арга зүйн чадамжийг эзэмшинэ
Судалгааны их семинарт хамрагдаж, онол, арга зүйн хүрээнд хэлэлцүүлэг хийгдэнэ
Хэлний нэгдсэн шалгалт
Урьдчилсон хамгаалалт
Магистр, докторын хөтөлбөр хэрэгжүүлэх, хамгаалуулах ажлыг зохион байгуулах зөвлөлөөс санал болгож буй сэдвээс сонголт хийж, сэдвээ батлуулна