Гадаад хэлний орчуулга (Англи) - орой
Хэл соёлын сургууль
Хөтөлбөр 1991 оноос хэрэгжиж эхэлсэн.

Олон улсад хүлээн зөвшөөрөгдөх англи хэл, соёлын өндөр мэдлэгтэй, мэргэжлийн түвшинд бичгийн орчуулга хийх чадвартай, мэргэжлийн ур чадваруудыг бүрэн эзэмшиж, насан туршдаа өөрийгөө хөгжүүлэх бүтээлч сэтгэлгээтэй, олон соёлын орчинд ажиллах чадвартай орчуулагч бэлтгэхэд энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.

Суралцах ур чадвар
Ахисан түвшний англи хэлний мэдлэг аман болон бичгийн харилцааны түвшинд хэрэглэх чадвар
Хэл, соёлын онол, практик хосолсон суурь мэдлэг эзэмшиж, англи, монгол хэлээр найруулан бичих чадвар
Төрөл бүрийн орчуулгын арга, стратегийг эзэмшиж, улс төр, бизнес эдийн засаг, аялал жуулчлал болон бусад салбарын албан бичиг орчуулах чадвар
Хөтөлбөрийн онцлог

● Олон улсын стандартад нийцсэн сургалтын хэрэглэгдэхүүн, арга зүйгээр дамжуулан англи хэлний сургалтыг зохион байгуулах бөгөөд хөтөлбөрөөр төгсөгчид олон улсын стандарт тест IELTS-ийн 6.5-7.0 оноо авах түвшинд хүрэх боломжтой.
● Монгол, англи хэлний хооронд төрөл бүрийн салбарын мэргэжлийн орчуулгыг хэл, соёл, сэтгэлгээний онцлогийг тусган чанартай орчуулах чадварыг эзэмшүүлнэ.
● Суралцах хугацаанд орчуулгын дадлага хийх боломжтой.

Боловсролын Магадлан Итгэмжлэх

Үндэсний Зөвлөлийн 2 удаагийн

магадлан итгэмжлэл

Хэлний хичээлийн кредитийг дүйцүүлэх боломж

IELTS, iBTTOEFL шалгалтад бэлтгэх сургалт

Сонгон судлах хичээлээр 2 дахь мэргэжлийн

чиг баримжааг олж авах боломж

Олон улсын стандарт бүхий гадаад хэлний лаборатори САНАКО

Мэргэжлийн дадлага хийх гэрээт байгууллагууд

Элсэхэд тавигдах шаардлага
Бакалавр зэрэгтэй, үнэлгээний
голч нь 2.0 ба түүнээс дээш байх
B2, C1 түвшний Англи хэлний
шалгалтад тэнцсэн байх
Сургалтын төлбөр, Хөнгөлөлт
1 кредит үнэлгээ - 208,500
1 жилд суралцах кредит-30, 1 жилийн сургалтын төлбөр 6,255,000
Хичээлийн хуваарь
ДАВАА, ЛХАГВА ГАРИГУУДАД 16.00-20.50
БЯМБА ГАРИГТ 9.00-17.00
  • Logo
  • Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 8-р хороо, 14200 Д.Сүхбаатарын талбай 20, Шуудангийн салбар - 210646/53

  • +976 7711-1500

  • uh@humanities.mn

  • Сургалтын алба
  • std.aff.o@humanities.mn

  • Санхүүгийн алба
  • finance.o@humanities.mn

  • Элсэлтийн комисс
  • admission@humanities.mn