Олон улсын эдийн засаг, бизнестэй холбоотой нийгмийн шинжлэх ухааны өргөн хүрээний мэдлэг, ойлголттой, даяаршил, олон улсын эдийн засгийн харилцаанд тулгарч буй гол асуудлуудыг ойлгох, түүнийг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, цаашдын хандлагыг тодорхойлох, бодлого боловсруулах чадвартай мэргэжлийн түвшинд тасралтгүй хөгжих мэргэжилтэнг бэлтгэнэ.
- Олон улсын стандартад нийцсэн сургалтын хэрэглэгдэхүүн, арга зүйгээр дамжуулан цогц чадамжийг эзэмших;
- Honors хөтөлбөрт хамрагдан, магистрын хичээлүүдийг судлах;
- Онол, практик хосолсон, хэрэглээнд суурилсан сургалтаар мэргэжлийн ур чадвар эзэмших;
- "Economist" клубын гишүүн болж академик ур чадвараа нэмэгдүүлэх;
- Цахим болон танхим хосолсон сургалтаар цаг хугацаа, орон зайнаас үл хамааран тасралтгүй хөгжих;
- Сэтгэл судлал, програм хангамж, олон улсын харилцаа, олон улсын худалдааны хичээлүүдээс сонгон судалж, хоёр дахь мэргэжлийн чиг баримжааг эзэмших;
- 70 гаруй гэрээт байгууллагаас сонгон жил бүр дадлага хийх;