СЭТГҮҮЛ ЗҮЙ
Мэдээлэл, харилцааны менежментийн сургууль
Хөтөлбөр 2024 оноос хэрэгжиж эхэлсэн.

Сэтгүүл зүйн бакалаврын БНСУ-ын Медиа арт их сургуультай /Korean University of Media Arts/ хамтарсан 2+2 хөтөлбөр. Уг хөтөлбөрөөр мультимедиа сэтгүүл зүйгээр мэргэшсэн, мэдээлэл харилцааны салбарт ажиллах мэдлэгтэй, асуудалд ул суурьтай ханддаг, мэргэжлийн болоод ардчиллын үнэт зүйлийг дээдэлдэг, ёс зүйг чандлан сахидаг, салбартаа манлайлах, хөрвөх чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэнэ.

Суралцах ур чадвар
Дижитал эриний сэтгүүл зүйн талаарх онол, практикийн мэдлэг
Радио, телевиз, видео сайтад хөтлөлт, лайв хийх чадвар
Сошиал медиа хөгжүүлэх чадвар
Гэрэл зураг авах, аудио болон видео бичлэг хийх, эвлүүлж контент бүтээх мультимедиа ур чадвар
Нийтлэл, нэвтрүүлгийн бүхий л төрлөөр бичих, бүтээл туурвих чадвар
Олон нийттэй харилцах /PR/ ур чадвар
Хөтөлбөрийн онцлог

- БНСУ-ын KUMA их сургуультай хамтран хэрэгжүүлдэг 2+2 хөтөлбөрт хамрагдаж хоёр дипломтой төгсөх;
- Honor хөтөлбөрт хамрагдаж богино хугацаанд магистрын зэрэг эзэмших;
- Дижитал хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ажиллах мультимедиа сэтгүүлч болох;
- Цахим сургалтын Canvas платформд тулгуурлан суралцагч 100% цахимаар суралцах;
- Цахим болон танхим хосолсон сургалтаар цаг хугацаа, орон зайнаас үл хамааран тасралтгүй хөгжих;
- Гадаад хэл, сэтгэл судлал, маркетинг зэрэг бусад мэргэжлийн хөтөлбөрийн багц хичээлүүдээс судалснаар хөрвөх чадвар эзэмших;
- Хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий мультимедиа студи ашиглах;
- Сэтгүүлчээр суралцдаг оюутнуудын дунд зохиогддог "Алтан үзэг" улсын наадмыг зохион байгуулж, бүтээлээрээ оролцох;
- Сэтгүүл зүйн мэргэжлийн "Алтан үзэг" клубын гишүүн болж спортын тэмцээн, экологийн аялал, танилцах болон төгсөгчдийг үдэх ёслол зэрэг олон нийтийн ажлыг зохион байгуулах, оролцох;



Элсэлтийн ерөнхий шалгалт
ЭЕШ - 1
Монгол хэл, Нийгэм судлал
(Аль нэг нь)
+480 оноо
ЭЕШ - 2
Ур чадвар
+480 оноо
Сургалтын төлбөр, хөнгөлөлт
Элсэлтийн ерөнхий шалгалтын хөнгөлөлт
(ЭЕШ-1, ЭЕШ-2-ийн нийлбэр)
1,280 -1,339
  -  
20%
1,340 -1,399
  -  
40%
1,400 -1,439
  -  
60%
1,440 -1,499
  -  
80%
1,500 -1,600
  -  
100%
Сурлагын амжилтын хөнгөлөлт (GPA)
3.90-4.00
  -  
10%
3.80-3.89
  -  
8%
3.70-3.79
  -  
6%
3.60-3.69
  -  
4%
1 кредит үнэлгээ - 208,500 , 1 жилд суралцах кредит - 53 , 1 жилийн сургалтын төлбөр 8,548,500
Дээрх хөнгөлөлтийг 3.70-оос дээш суралцсан хугацааны хуримтлуулсан голч дүнтэй суралцагч үргэлжлүүлэн эдэлнэ.
Суралцсан хугацааны хуримтлуулсан голч дүн 3.70-оос доош болсон тохиолдолд энэхүү хөнгөлөлтийг
цааш үргэлжлүүлэн эдлэх эрх цуцлагдана.
  • Logo
  • Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 8-р хороо, 14200 Д.Сүхбаатарын талбай 20, Шуудангийн салбар - 210646/53

  • +976 7711-1500

  • uh@humanities.mn

  • Сургалтын алба
  • std.aff.o@humanities.mn

  • Санхүүгийн алба
  • finance.o@humanities.mn

  • Элсэлтийн комисс
  • admission@humanities.mn