МАРКЕТИНГ
БИЗНЕСИЙН СУРГУУЛЬ
Хөтөлбөр 1998 оноос хэрэгжиж эхэлсэн.

Зах зээлийн судалгаа, хэрэглэгчийн зан, төлөвт тулгуурлан байгууллагын маркетингийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах, удирдах цогц чадамжийг эзэмшинэ.

Суралцах ур чадвар
Хэрэглэгчтэй харилцах менежментэд суурилсан маркетингийн мэдээллийн системийг боловсруулах чадвар
Зах зээлийг сегментчилэх, зорилтот зах зээлийг тодорхойлох, шинэ бүтээгдэхүүн бий болгох, латерал сэтгэлгээг хөгжүүлэх
GAP шинжилгээ хийх чадвар
Үнэ бүрдүүлэх, үнийн бодлого боловсруулах, үнэ цэнийн гинжин хэлхээг удирдах, маркетингийн нэгдмэл харилцааны хөтөлбөр боловсруулах
Маркетингийн удирдлага, маркетингийн стратеги боловсруулах арга зүйг эзэмших чадвар
Хөтөлбөрийн онцлог

- Энтрепрёнер сэтгэлгээ төлөвших;
- Дижитал болон сошиал медиа маркетингийн төлөвлөгөө боловсруулах, бүтээлч маркетингийн стратеги хэрэгжүүлэх ур чадварыг эзэмших;
- Маркетингийн нэгдмэл харилцааг хөгжүүлэх, дижитал контент бүтээх;
- Мэргэжлийн хичээлүүдийн хүрээнд шинэ бүтээгдэхүүний санаа гаргах, хөгжүүлэх, бүтээх чадварыг эзэмших;
- Сэтгэл судлал, олон улсын харилцаа, график дизайн чиглэлийн хөтөлбөрүүдээс сонгон суралцах, салбар дундын хичээлүүдийг судлах замаар хөрвөх чадварыг эзэмших;
- Олон улсын стандартад нийцсэн сургалтын хэрэглэгдэхүүн, арга зүйгээр дамжуулан цогц чадамжийг эзэмших;



Элсэлтийн ерөнхий шалгалт
ЭЕШ - 1
Математик
+480 оноо
ЭЕШ - 2
Англи хэл, Нийгэм судлал
(Аль нэг нь)
+480 оноо
Сургалтын төлбөр, хөнгөлөлт
Элсэлтийн ерөнхий шалгалтын хөнгөлөлт
(ЭЕШ-1, ЭЕШ-2-ийн нийлбэр)
1,280 -1,339
  -  
20%
1,340 -1,399
  -  
40%
1,400 -1,439
  -  
60%
1,440 -1,499
  -  
80%
1,500 -1,600
  -  
100%
Сурлагын амжилтын хөнгөлөлт (GPA)
3.90-4.00
  -  
10%
3.80-3.89
  -  
8%
3.70-3.79
  -  
6%
3.60-3.69
  -  
4%
1 кредит үнэлгээ - 208,500 , 1 жилд суралцах кредит - 30 , 1 жилийн сургалтын төлбөр 6,255,000
Дээрх хөнгөлөлтийг 3.70-оос дээш суралцсан хугацааны хуримтлуулсан голч дүнтэй суралцагч үргэлжлүүлэн эдэлнэ.
Суралцсан хугацааны хуримтлуулсан голч дүн 3.70-оос доош болсон тохиолдолд энэхүү хөнгөлөлтийг
цааш үргэлжлүүлэн эдлэх эрх цуцлагдана.
  • Logo
  • Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 8-р хороо, 14200 Д.Сүхбаатарын талбай 20, Шуудангийн салбар - 210646/53

  • +976 7711-1500

  • uh@humanities.mn

  • Сургалтын алба
  • std.aff.o@humanities.mn

  • Санхүүгийн алба
  • finance.o@humanities.mn

  • Элсэлтийн комисс
  • admission@humanities.mn