Дэлхий дахинд хийгээд нийгэмд өрнөж буй үйл явдлууд, глобал асуудлуудад дүн шинжилгээ хийж, нөлөөллийг таамаглах, бодлого боловсруулах мэргэжлийн мэдлэгтэй, олон соёлын ялгаатай орчинд дасан зохицох, хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэнэ.
- Олон улсын байгууллага, олон улсын хөрөнгө оруулалттай компани, бизнесийн байгууллагуудад жил бүр дадлага хийн практик чадвартай болох;
- Дижитал дипломат ажиллагаа, яриа хэлэлцээ, хямралын үеийн менежментэд суралцан, дүн шинжилгээ хийх чадвар эзэмших;
- Дипломат ёслол, дипломат протокол, баримт бичиг боловсруулах чадварт суралцах;
- Англи хэлийг ахисан түвшинд суралцахаас гадна хятад, япон, солонгос хэлнээс сонгон суралцах замаар хосолсон хэлний чадвар эзэмших;
- Бизнесийн удирдлага, олон улсын худалдаа, олон улсын эдийн засаг, сэтгэл судлалын хичээлүүдээс сонгон судалж, хөрвөх чадвар эзэмших;
- Амжилттай суралцсан тохиолдолд магистрын хичээлүүдээс сонгон суралцаж богино хугацаанд магистрын зэрэг хамгаалах;