Программ хангамж 3+1
Мэдээлэл, харилцааны менежментийн сургууль
Хөтөлбөр 2014 оноос хэрэгжиж эхэлсэн

Дэлхий нийтээр хэрэглэгдэж буй програмчлалын хэлийг ойлгох, тухайн хэл дээр програм бичих, хөгжүүлэх, хэрэглээнд оруулах цогц чадамжийг эзэмшсэн мэргэжилтэнг бэлтгэнэ.

Суралцах ур чадвар
Алгоритмчлал, математикийн зарчмуудыг ашиглан асуудлыг тодорхойлох, томьёолох
Тохиромжтой програмчлалын технологит тулгуурлан асуудлын шийдлийг хэрэгжүүлэх
Тодорхой шалгуурт нийцсэн шийдлийг гаргахын тулд програмын дизайныг ашиглах
Зохих загварын зарчим, хэв маягийг ашиглан гүйцэтгэлийн шаардлагыг хангасан програм хангамжийн системийн загварыг бий болгох
Гүйцэтгэлийн өөр загваруудад дүн шинжилгээ хийж, харьцуулах
Програмын туршилтын алхамуудыг боловсруулж, хийх, өгөгдөлд дүн шинжилгээ хийх, тайлбарлах, дүгнэлт гаргах
Програм хангамжийг хөгжүүлэх шийдлүүдийг төлөвлөх, зөв хэрэгжүүлэх, баримтжуулах
Шинэ технологийг бие даан үнэлэх, сурах
Тооцооллын асуудлын шийдлийг боловсруулах, хэрэгжүүлэхийн тулд багаар үр дүнтэй ажиллах
Тухайн мэргэжлээр ажиллаж буй мэргэжлийн хүний нийгэм, ёс зүйн хариуцлагыг ухамсарлах
Хөтөлбөрийн онцлог

- Суралцагчид Cisco академийн ССNA түвшний хичээлүүдийг судалж, шалгалт өгсөн тохиолдолд тухайн түвшний сертификатийг авах;
- Web, Desktop болон гар утасны бүрэн хэмжээний аппликейшн хөгжүүлж өөрийн бүтээлтэй болох;
- Солонгос хэлийг сонгон судалж, TOPIC 3 түвшин хангасан нөхцөлд мэргэжлээрээ Солонгост үргэлжүүлэн суралцаж, 2 сургуулийн 2 дипломтой төгсөх;
- Сэтгэл судлал, бизнесийн удирдлага, график дизайн, эдийн засгийн хичээлүүдээс сонгон судалж, хоёр дахь мэргэжлийн чиг баримжааг эзэмших;
- 70 гаруй гэрээт байгууллагаас сонгон жил бүр дадлага хийхээс гадна шаардлага хангасан суралцагчид “ИНТЕРАКТИВ ХХК”-д цалинтай дадлага хийх;



Элсэлтийн ерөнхий шалгалт
ЭЕШ - 1
Физик, Математик
(Аль нэг нь)
+480 оноо
ЭЕШ - 2
Англи хэл, Нийгэм судлал
(Аль нэг нь)
+450 оноо
Сургалтын төлбөр, хөнгөлөлт
Элсэлтийн ерөнхий шалгалтын хөнгөлөлт
(ЭЕШ-1, ЭЕШ-2-ийн нийлбэр)
1,280 -1,339
  -  
20%
1,340 -1,399
  -  
40%
1,400 -1,439
  -  
60%
1,440 -1,499
  -  
80%
1,500 -1,600
  -  
100%
Сурлагын амжилтын хөнгөлөлт (GPA)
3.90-4.00
  -  
10%
3.80-3.89
  -  
8%
3.70-3.79
  -  
6%
3.60-3.69
  -  
4%
1 кредит үнэлгээ - 208,500 , 1 жилд суралцах кредит - 42 , 1 жилийн сургалтын төлбөр 6,255,000
Дээрх хөнгөлөлтийг 3.70-оос дээш суралцсан хугацааны хуримтлуулсан голч дүнтэй суралцагч үргэлжлүүлэн эдэлнэ.
Суралцсан хугацааны хуримтлуулсан голч дүн 3.70-оос доош болсон тохиолдолд энэхүү хөнгөлөлтийг
цааш үргэлжлүүлэн эдлэх эрх цуцлагдана.
  • Logo
  • Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 8-р хороо, 14200 Д.Сүхбаатарын талбай 20, Шуудангийн салбар - 210646/53

  • +976 7711-1500

  • uh@humanities.mn

  • Сургалтын алба
  • std.aff.o@humanities.mn

  • Санхүүгийн алба
  • finance.o@humanities.mn

  • Элсэлтийн комисс
  • admission@humanities.mn