Уг хөтөлбөрөөр маркетингийн стратегийн шийдвэр гаргалт, байгууллагын өөрчлөлтийн менежмент, манлайллын онолын урсгал, загварууд, маркетингийн удирдлагын онолын шинэлэг чиг хандлагад суурилсан судалгаа, шинжилгээний арга зүйг эзэмшүүлэх, дижитал ба сошиал медиа маркетингийн төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх мэдлэг, чадвар олгоно.
Суралцах хугацаа: 1.5 жил
Салбар дундын судалгаа шинжилгээний арга зүйг эзэмшин судалгааны бүтээлээ дотоод болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сэтгүүлүүдэд хэвлүүлэх, орчны хурдтай өөрчлөлттэй уялдуулан оновчтой, олон талт шийдвэр гаргах, хэрэгжүүлэх зэрэг мэргэжлийн ур чадваруудыг эзэмших
Ассистаншип хөтөлбөрт хамрагдах, өөрийн судалгааны бүтээлийг хэвлүүлэх замаар эрдэм шинжилгээний багц цагаа тооцуулах, багшийн туслахаар ажиллан бакалаврын түвшинд хичээл зааж туршлагаа нэмэгдүүлэх боломж
Өнөөгийн дижитал маркетингийн экосистемд шаардлагатай хайлтын системийн оновчлол, дижитал, сошиал медиа болон agile маркетингийн стратеги, төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх
Дижитал эриний хөгжлийн чиг хандлага, өрсөлдөөний шинэ хэв маягт нийцүүлэн байгууллагын өөрчлөлтийн менежментийг зөв удирдах, манлайлалын хэв маягаа оновчтой бүрдүүлэн хөгжүүлэх
Суралцагч ажил, сургалтын ачааллаа тохируулан суралцахад тохиромжтой блок болон цахим, танхим хосолсон хэлбэрээр сургалтыг зохион байгуулдаг.
Удирдагч багш томилогдоно
Магистр, докторын хөтөлбөр хэрэгжүүлэх, хамгаалуулах ажлыг зохион байгуулах зөвлөлөөс санал болгож буй сэдвээс сонголт хийж, сэдвээ батлуулна
Судалгааны арга зүйн чадамжийг эзэмшинэ
Судалгааны их семинарт хамрагдаж, онол, арга зүйн хүрээнд хэлэлцүүлэг хийгдэнэ
Хэлний нэгдсэн шалгалт
Урьдчилсон хамгаалалт
Магистр, докторын хөтөлбөр хэрэгжүүлэх, хамгаалуулах ажлыг зохион байгуулах зөвлөлөөс санал болгож буй сэдвээс сонголт хийж, сэдвээ батлуулна