НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ-ОРОЙ
БИЗНЕСИЙН СУРГУУЛЬ
Хөтөлбөр 1998 оноос хэрэгжиж эхэлсэн.

Нягтлан бодох бүртгэлийн өргөн хүрээний мэдлэгтэй, асуудлыг бүтээлчээр шийдвэрлэх, хувь хүний болон манлайллын ур чадвартай, мэргэжлийн үйл ажиллагаанд мэдээллийн технологийг ашигладаг, мэргэжлийн ёс зүйтэй, нийтийн эрх ашиг, соёлын ялгаатай байдлыг хүндэтгэдэг, өсөн дэвших хүсэл эрмэлзэлтэй мэргэжилтнийг олон улсын нийтлэг жишиг, боловсролын стандартын шаардлагад нийцүүлэн бэлтгэнэ.

Суралцах ур чадвар
Нягтлан бодох бүртгэлийн суурь зарчим, үзэл баримтлалыг бизнесийн янз бүрийн нөхцөл байдалд бүтээлчээр ашиглах
Байгууллагын хүрээний асуудлыг тал бүрээс нь шинжлэн судалж, шийдлийг бүтээлчээр санал болгодог, оновчтой шийдвэрийг ажил үүргийн хүрээнд мэргэжлийн түвшинд гаргах
Бизнесийн санаагаа багийн болон хүн хоорондын харилцаанд үр дүнтэйгээр хүргэх
Орчны өөрчлөлтөд дасан зохицож, мэргэжлийн салбарын хөгжил дэвшлээс тасралтгүй суралцан, саад бэрхшээлийг даван туулах
Нийтийн эрх ашиг, соёлын ялгаатай байдлыг хүндэтгэж, ёс зүйн хэм хэмжээгээр бусдыг үлгэрлэн, нийгэмд хувь нэмэрээ оруулах
Хөтөлбөрийн онцлог

● Олон улсын CANVAS платформ дээр орон зай, цаг хугацаанаас үл хамааран тасралтгүй суралцана;
● AI бүхий Smart classroom-д холимог хэлбэрээр өндөр чанартай сургалтын агуулгыг системтэйгээр эзэмшинэ;
● IAESB-ийн боловролын олон улсын стандарт (IES)-д нийцсэн хөтөлбөрийн дагуу кейс сургалт, бодит сорилтууд дээр суурилан, хамтран суралцах замаар мэргэжлийн шийдлийг оновчтой гаргах цогц чадамжийг өндөр түвшинд эзэмшинэ;
● Англи хэл эсвэл Хятад хэлээс сонгон судалж, мэргэжлийн гадаад хэлийг ахисан дүнд түвшинд эзэмшинэ;
● Мэргэшсэн нягтлан бодогч, Аудитор, Мэргэшсэн үнэлгээчин, СТОУС-ын сургагч багш зэрэг цолтой, 10-аас дээш жилийн академик болон практик туршлагатай багш нараар хичээл заалгана;
● Цахим болон танхимын хэлбэрээс сонгон хүн нэг бүр өөрт тохирсон уян хатан хэлбэрээр хичээлийн хуваарь гарган суралцана;



Элсэхэд тавигдах шаардлага
Бакалавр зэрэгтэй, үнэлгээний
голч нь 2.0 ба түүнээс дээш байх
B2, C1 түвшний Англи хэлний
шалгалтад тэнцсэн байх
Сургалтын төлбөр, Хөнгөлөлт
1 кредит үнэлгээ - 208,500
1 жилд суралцах кредит-30, 1 жилийн сургалтын төлбөр 6,255,000
Хичээлийн хуваарь
МЯГМАР, ПҮРЭВ ГАРИГУУДАД 18:00-21:10 (Онлайн лекц)
БЯМБА ГАРИГТ 09:00-13:50, 14:20-19:10 (Танхим)
  • Logo
  • Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 8-р хороо, 14200 Д.Сүхбаатарын талбай 20, Шуудангийн салбар - 210646/53

  • +976 7711-1500

  • uh@humanities.mn

  • Сургалтын алба
  • std.aff.o@humanities.mn

  • Санхүүгийн алба
  • finance.o@humanities.mn

  • Элсэлтийн комисс
  • admission@humanities.mn