Программ хангамж магистрын хөтөлбөр
Мэдээлэл, харилцааны менежментийн сургууль
Хөтөлбөр 2016 оноос хэрэгжиж эхэлсэн

Программ хангамжийн магистрын хөтөлбөр нь ахисан түвшний онолын ойлголт болон практик ур чадварыг программ хангамж хөгжүүлэлтийн бүхий л үе шатанд хэрэгжүүлэх чадвартай мэргэжилтэн бэлтгэх бөгөөд төгсөгч нь бизнес, нийгэм, эдийн засгийн салбарт хэрэглэгдэж буй программ хангамжийн системүүдийг харьцуулан судлаж, тэдгээрээс хэрэглэгчийн хэрэгцээ шаардлага болон технологийн хувьд тулгарч буй асуудлуудыг илрүүлж, түүнийг орчин үеийн арга технологи ашиглан сайжруулах шийдэл боловсруулан хөгжүүлэлтийг хийх чадвартай болно.

Суралцах хугацаа: 1.5 жил

Суралцах ур чадвар
Программ хангамжийн инженерчлэлийн мэдлэгийг практикт ашиглах
Программчлалын орчин үеийн технологиудыг ашиглан хэрэглээний программ болон веб, мобайл аппликейшн шийдэл боловсруулж, хөгжүүлэх
Түвэгтэй асуудлыг задлан шинжлэх, хэрэглэгчийн шаардлагыг тодорхойлж загварыг визуаль ба бичгэн хэлбэрээр дүрслэх чадвар
Нийгмийн олон салбарт тулгамддаг асуудлуудыг шийдвэрлэхэд программын шийдэл гаргах, үнэлэх чадвар
Өгөгдөл боловсруулах, туршилт, дүн шинжилгээ хийх
Шинжлэх ухаанч арга зүйг бодит орчинд хэрэглэх чадвар
Хөтөлбөрийн онцлог

Өгөгдөл боловсруулах
дүн шинжилгээ хийх

Блок модуль сургалт
Хувь хүний онцлогт нийцсэн, ачааллаа тохируулан суралцах

Цахим танхим хосолсон сургалт
Цагийн хуваариа уян хатан сонгон суралцах

Сургалтад ашигладаг мэргэжлийн
програм хангамж
Элсэхэд тавигдах шаардлага
Бакалавр зэрэгтэй, үнэлгээний
голч нь 2.0 ба түүнээс дээш байх
B2, C1 түвшний Англи хэлний
шалгалтад тэнцсэн байх
Сургалтын төлбөр, Хөнгөлөлт
1 кредит - 262,500
Төлбөрийг хуваан төлөх боломжтой
Ассистантшип хөтөлбөрт хамрагдагдан сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэх боломжтой
Хөтөлбөрийн зохион байгуулалт
  1. IX - сар

    Удирдагч багш томилогдоно

    Магистр, докторын хөтөлбөр хэрэгжүүлэх, хамгаалуулах ажлыг зохион байгуулах зөвлөлөөс санал болгож буй сэдвээс сонголт хийж, сэдвээ батлуулна

    Судалгааны арга зүйн чадамжийг эзэмшинэ

  2. XII - сар

    Судалгааны их семинарт хамрагдаж, онол, арга зүйн хүрээнд хэлэлцүүлэг хийгдэнэ

  3. V - сар

    Хэлний нэгдсэн шалгалт

  4. X - сар

    Урьдчилсон хамгаалалт

  5. XII - сар

    Магистр, докторын хөтөлбөр хэрэгжүүлэх, хамгаалуулах ажлыг зохион байгуулах зөвлөлөөс санал болгож буй сэдвээс сонголт хийж, сэдвээ батлуулна

  • Logo
  • Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 8-р хороо, 14200 Д.Сүхбаатарын талбай 20, Шуудангийн салбар - 210646/53

  • +976 7711-1500

  • uh@humanities.mn

  • Сургалтын алба
  • std.aff.o@humanities.mn

  • Санхүүгийн алба
  • finance.o@humanities.mn

  • Элсэлтийн комисс
  • admission@humanities.mn