Орчин үеийн бизнесийн салбар дахь онолын шинэ урсгалууд, судалгааны арга зүйг шинжлэх ухааны гүнзгий түвшинд эзэмшсэн, бизнесийн салбарт өрсөлдөх чадвартай, бие даан бүтээлчээр судалгаа шинжилгээ хийх, нийгэм, салбарынхаа болон шинжлэх ухааны хөгжилд хувь нэмрээ оруулах судлаач, удирдагч, манлайлагчдыг бэлтгэнэ.
Суралцах хугацаа: 3 жил
Хэрэглэгчийн зан төлөв, байгууллагын зан төлөв, байгууллагын соёлын судалгааг сэтгэл судлал, бизнесийн удирдлагын салбар дундын солбицол дээр гүйцэтгэх, энэ чиглэлээр мэргэшсэн профессоруудтай хамтран ажиллах замаар судалгааны бүтээл туурвих
Их семинаруудад бүтээлээ хэлэлцүүлэх, хамрагдах замаар мэдлэгээ хуваалцах, салбарын шинэлэг мэдээллийг цаг тухайд нь олж авах
Жижиг дунд бизнесийн хүний нөөц, маркетинг, санхүү, үйлдвэрлэлийн асуудлыг судалгааны үр дүнгүүдэд тулгуурлан тодорхойлж, нийтлэг асуудлыг шинжлэх ухааны үндэстэйгээр тодорхойлох, оновчтой шийдвэр гаргах арга зүйд суралцах
Ассистаншип хөтөлбөрт хамрагдан багшийн туслахаар ажиллаж хичээл заах, судалгааны багт орж ажиллан өөрийн судалгааны бүтээлийг хэвлүүлэх замаар эрдэм шинжилгээний багц цагаа тооцуулах боломж
Цахим танхим хосолсон, блок загварын модульчилсан сургалт