Бизнесийн удирдлагын магистрын хөтөлбөр

Та өөрийн хүсэлтээр 100% Онлайн суралцах боломжтой

Бизнесийн сургууль
Хөтөлбөр 2014 оноос хэрэгжиж эхэлсэн

Байнга хувьсан өөрчлөгдөж буй бизнесийн салбарын хамгийн сүүлийн үеийн онол үзэл баримтлалаас суралцан, дүн шинжилгээ хийх, нэгтгэн дүгнэх, урьдчилан тооцоолох чадвараа хөгжүүлэн, практикт чиглэсэн мэдлэг чадварыг эзэмшин, судалгааны болон мэргэжлийн магистраас сонгон суралцаж ирээдүйн карьертаа амжилттай алхам хийх зорилготой мэргэжилтэн нарт зориулагдсан.

Суралцах хугацаа: 1.5 жил

Суралцах ур чадвар
Бизнесийн удирдлагын онол, практикийн асуудлыг олон салбарын уулзвар дээр судлан өөрийн дагнасан судалгааны чиглэлээр асуудлыг оношлох, шийдэх мэдлэг, чадвар
Эдийн засаг, статистик, эконометрикс, бизнесийн удирдлагын судалгаа, шинжилгээний онол, арга зүйн цогц мэдлэгт тулгуурлан шинэ мэдлэг бүтээх, мэдлэгээ хуваалцах чадвар
Эрдэм шинжилгээний ном зохиол, өгүүллүүдэд үнэлгээ хийх, шүүмжлэлт байр сууринаас хандах чадвар
Судалгааны оновчтой арга зүйг сонгох, судалгааны аргуудыг хослуулан ашиглах чадвар
Хөтөлбөрийн онцлог

Япон, Австри, Тайваньзэрэг улсуудад мэргэжлийн зэрэг хамгаалсан, мэргэжлийн чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлдэг багш нарын
багтай хамтран судалгаа хийх боломж

Салбар дундын судалгаа хийх зорилгоор сэтгэл судлал, маркетинг болон бусад хөтөлбөрийн мэргэжлийн хичээлүүдээс сонгон суралцах боломж

Ассистантшип хөтөлбөрт хамрагдан, багшийн туслахаар ажиллаж хичээл заах, судалгааны багт орж ажиллан өөрийн судалгааны бүтээлийг хэвлүүлэх замаар эрдэм шинжилгээний
багц цагаа тооцуулах боломж

Цахим танхим хосолсон, блок загварын модульчилсан сургалт

Судалгааны магистраар суралцах нөхцөлд өөрийн суралцах боломж, ачаалалд нийцүүлэн урьдчилсан болон жинхэнэ хамгаалалтаа хэзээ ч төлөвлөх боломжтой.

Цахим номын сан:
Гадаадын болон дотоодын эрдэмтэн судлаачдын ном бүтээл, сүүлийн үеийн шинэ туршилт судалгаануудаас ашиглах боломж

Энтрепрёнер хичээл, ахисан түвшний төслийн менежмент хичээлүүдээр бизнесийн төсөл боловсруулах практик чадварыг олж авахын зэрэгцээ түүнийгээ хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвээрийг бүрдүүлэх тал дээр бизнесийн хэлцэл хичээлээр мэдлэг, чадваруудыг олж авах болно.

Сургалтад ашигладаг мэргэжлийн
програм хангамж
Элсэхэд тавигдах шаардлага
Бакалавр зэрэгтэй, үнэлгээний
голч нь 2.0 ба түүнээс дээш байх
B2, C1 түвшний Англи хэлний
шалгалтад тэнцсэн байх
Сургалтын төлбөр, Хөнгөлөлт
1 кредит - 262,500
Төлбөрийг хуваан төлөх боломжтой.
Ассистантшип хөтөлбөрт хамрагдагдан сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэх боломжтой.
Хөтөлбөрийн зохион байгуулалт
  1. IX - сар

    Удирдагч багш томилогдоно

    Магистр, докторын хөтөлбөр хэрэгжүүлэх, хамгаалуулах ажлыг зохион байгуулах зөвлөлөөс санал болгож буй сэдвээс сонголт хийж, сэдвээ батлуулна

    Судалгааны арга зүйн чадамжийг эзэмшинэ

  2. XII - сар

    Судалгааны их семинарт хамрагдаж, онол, арга зүйн хүрээнд хэлэлцүүлэг хийгдэнэ

  3. V - сар

    Хэлний нэгдсэн шалгалт

  4. X - сар

    Урьдчилсон хамгаалалт

  5. XII - сар

    Магистр, докторын хөтөлбөр хэрэгжүүлэх, хамгаалуулах ажлыг зохион байгуулах зөвлөлөөс санал болгож буй сэдвээс сонголт хийж, сэдвээ батлуулна

  • Logo
  • Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 8-р хороо, 14200 Д.Сүхбаатарын талбай 20, Шуудангийн салбар - 210646/53

  • +976 7711-1500

  • uh@humanities.mn

  • Сургалтын алба
  • std.aff.o@humanities.mn

  • Санхүүгийн алба
  • finance.o@humanities.mn

  • Элсэлтийн комисс
  • admission@humanities.mn