Мультимедиа сэтгүүл зүйн чиглэлээр мэргэшсэн, гадаад хэл, хэвлэл мэдээллийн технологийг ашиглаж сэтгүүл зүйн бүтээл туурвих чадвартай, ардчиллын үнэт зүйлийг дээдэлдэг, эх оронч үзэлтэй, хүмүүнлэг ёс зүйтэй, уламжлалт болон шинэ хэвлэл мэдээллийн байгууллагад мэргэжлээрээ ажиллах, төрийн болон бизнесийн байгууллагууд, сургалт судалгааны байгууллагуудад хөрвөн ажиллах мэдлэг чадвартай мэргэжилтэн бэлтгэнэ.
- Хэвлэл мэдээллийн бүх салбарт ажиллах мультимедиа сэтгүүлч болох;
- Гадаад хэл, сэтгэл судлал, олон улсын харилцаа, маркетингийн багц хичээлийг сонгон судалсанаар хөрвөх чадвар эзэмших;
- Хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий мультимедиа студи ашиглах;
- Honor хөтөлбөрт хамрагдаж, богино хугацаанд сэтгүүл зүйн магистрын зэрэг хүртэх;
- Сэтгүүлчээр суралцдаг оюутнуудын дунд зохиогддог "Алтан үзэг" улсын наадмыг зохион байгуулах, оролцох;
- Сэтгүүл зүйн мэргэжлийн клубын үйл ажиллагаанд оролцох, зохион байгуулах;