Гадаад хэлний орчуулга (Япон)
Хэл, соёлын сургууль
Хөтөлбөр 1991 оноос хэрэгжиж эхэлсэн

Үндэсний болон олон улсын дээд боловсролын стандартад нийцсэн сургалтаар орчин үеийн технологийн дэвшлийг харилцаанд ашиглах чадамжтай Монгол, Япон хэлний хооронд төрөл бүрийн салбарын орчуулгыг хэл, соёл, сэтгэлгээний онцлогийг тусган чанартай орчуулга хийх олон талт хөрвөх чадвартай мэргэжилтэнг бэлтгэнэ.

Суралцах ур чадвар
Япон хэлний N2 түвшний мэдлэг
Хэл, соёл хоорондын судалгаа, шинжилгээ хийх чадвар
Япон, Монгол хэлний хооронд мэргэжлийн орчуулга хийх чадвар
Багаар болон бие даан ажиллах, бүтээлч сэтгэлгээ, хөрвөх чадвар
Хөтөлбөрийн онцлог

- N2 түвшний мэдлэг эзэмшсэнээр Япон улсад үндсэн ажилтнаар ажиллах;
- Бизнесийн удирдлага, олон улсын харилцаа, багшийн мэргэжлийн хичээлүүдээс багцаар сонгон судалж, тухайн салбарт ажиллах, хөрвөх чадваруудыг эзэмших;
- JLPT шалгалтад бэлтгэх сургалт;
- Шууд тооцох шалгалт, ОУ-ын шалгалтын оноогоор кредитээ дүйцүүлэн богино хугацаанд төгсөх;
- (ISAJ) Япон улсын олон улсын оюутны холбоотой хамтарсан соёлын солилцооны хөтөлбөрт хамрагдах;
- Япон улсын Сайтама Их Сургууль, Үцүномияа Их Сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах;
- Honor хөтөлбөрт хамрагдаж, богино хугацаанд магистрын зэрэг хүртэх боломж;
- ХИС-ийн гэрээт хэлний сургалтын төвд богино хугацааны эрчимжүүлсэн сургалтад хамрагдаж, кредитээ дүйцүүлэх боломж;



Элсэлтийн ерөнхий шалгалт
ЭЕШ - 1
Англи хэл, Орос хэл
(Аль нэг нь)
+480 оноо
ЭЕШ - 2
Монгол хэл, Нийгэм судлал
(Аль нэг нь)
+480 оноо
Сургалтын төлбөр, хөнгөлөлт
Элсэлтийн ерөнхий шалгалтын хөнгөлөлт
(ЭЕШ-1, ЭЕШ-2-ийн нийлбэр)
1,280 -1,339
  -  
20%
1,340 -1,399
  -  
40%
1,400 -1,439
  -  
60%
1,440 -1,499
  -  
80%
1,500 -1,600
  -  
100%
Сурлагын амжилтын хөнгөлөлт (GPA)
3.90-4.00
  -  
10%
3.80-3.89
  -  
8%
3.70-3.79
  -  
6%
3.60-3.69
  -  
4%
1 кредит үнэлгээ - 208,500 , 1 жилд суралцах кредит - 30 , 1 жилийн сургалтын төлбөр 6,255,000
Дээрх хөнгөлөлтийг 3.70-оос дээш суралцсан хугацааны хуримтлуулсан голч дүнтэй суралцагч үргэлжлүүлэн эдэлнэ.
Суралцсан хугацааны хуримтлуулсан голч дүн 3.70-оос доош болсон тохиолдолд энэхүү хөнгөлөлтийг
цааш үргэлжлүүлэн эдлэх эрх цуцлагдана.
  • Logo
  • Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 8-р хороо, 14200 Д.Сүхбаатарын талбай 20, Шуудангийн салбар - 210646/53

  • +976 7711-1500

  • uh@humanities.mn

  • Сургалтын алба
  • std.aff.o@humanities.mn

  • Санхүүгийн алба
  • finance.o@humanities.mn

  • Элсэлтийн комисс
  • admission@humanities.mn