СЭТГЭЛ СУДЛАЛ
ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА, НИЙГЭМ СУДЛАЛЫН СУРГУУЛЬ
Хөтөлбөр 2007 оноос хэрэгжиж эхэлсэн

Сэтгэл судлалын орчин үеийн онол, арга зүйн мэдлэг, чадвар эзэмшсэн, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, салбартаа манлайлагч, хөрвөх чадвартай, сэтгэл судлалын мэргэжилтэн бэлтгэнэ.

Суралцах ур чадвар
Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх
Мэргэжлийн ёс зүйг баримтлан ажиллах
Сэтгэл зүйн туршилт, судалгааны ажил хийж гүйцэтгэх
Бие даан болон багаар ажиллах
Сэтгэл зүйн сургалт, трейнинг зохион байгуулах
Бүтээлч болон шүүмжит сэтгэлгээ
Хувь хүн, гэр бүл, байгууллага, олон нийтэд сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүлэх
Харилцааны ур чадвар
Хөтөлбөрийн онцлог

- Сэтгэл зүйн зөвлөгөөний өрөөг ашиглан зөвлөгөө, заслын үйлчилгээнд суралцах;
- Сэтгэл зүйн арга, аргачлалын сан, статистикийн программ, туршилтын лабораторитой;
- Тархи болон сэтгэл судлалын холбоо хамаарлыг онол, практикийн түвшинд судлах;
- Хүмүүнлэгийн сэтгэл судлалын талаас өөртөө анализ хийх, өөрийгөө хөгжүүлэх;
- Байгууллага болон бизнесийн сэтгэл судлалын төсөл, дадлагад суурилсан сургалт;
- Бусад хөтөлбөрийн хичээлүүдээс судлан өөрийн сонирхол, ур чадвараа хөгжүүлэх боломжтой;
- Honor хөтөлбөрт хамрагдаж, богино хугацаанд сэтгэл судлалын магистрын зэрэг хүртэх боломж;



Элсэлтийн ерөнхий шалгалт
ЭЕШ - 1
Нийгэм судлал, Математик
(Аль нэг нь)
+500 оноо
ЭЕШ - 2
Англи хэл, Монгол хэл
(Аль нэг нь)
+480 оноо
Сургалтын төлбөр, хөнгөлөлт
Элсэлтийн ерөнхий шалгалтын хөнгөлөлт
(ЭЕШ-1, ЭЕШ-2-ийн нийлбэр)
1,280 -1,339
  -  
20%
1,340 -1,399
  -  
40%
1,400 -1,439
  -  
60%
1,440 -1,499
  -  
80%
1,500 -1,600
  -  
100%
Сурлагын амжилтын хөнгөлөлт (GPA)
3.90-4.00
  -  
10%
3.80-3.89
  -  
8%
3.70-3.79
  -  
6%
3.60-3.69
  -  
4%
1 кредит үнэлгээ - 208,500 , 1 жилд суралцах кредит - 30 , 1 жилийн сургалтын төлбөр 6,255,000
Дээрх хөнгөлөлтийг 3.70-оос дээш суралцсан хугацааны хуримтлуулсан голч дүнтэй суралцагч үргэлжлүүлэн эдэлнэ.
Суралцсан хугацааны хуримтлуулсан голч дүн 3.70-оос доош болсон тохиолдолд энэхүү хөнгөлөлтийг
цааш үргэлжлүүлэн эдлэх эрх цуцлагдана.
  • Logo
  • Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 8-р хороо, 14200 Д.Сүхбаатарын талбай 20, Шуудангийн салбар - 210646/53

  • +976 7711-1500

  • uh@humanities.mn

  • Сургалтын алба
  • std.aff.o@humanities.mn

  • Санхүүгийн алба
  • finance.o@humanities.mn

  • Элсэлтийн комисс
  • admission@humanities.mn