Боловсрол судлалын онол арга зүйн мэдлэгийг шинжлэх ухааны гүнзгий түвшинд эзэмшүүлж, боловсрол судлалын ухааны чиглэлээр бие даан бүтээлчээр судалгаа шинжилгээ хийх, шинжлэх ухаанд хувь нэмрээ оруулах чадвартай судлаачдыг бэлтгэхэд хөтөлбөр чиглэгдэнэ.
Суралцах хугацаа: 3 жил
Орчин үед шаардагдаж буй мэдлэг, чадвар, хандлагыг хөгжүүлэх боломж бүхий онол, практикийн зохист харьцаанд тулгуурлан боловсруулсан сургалтын хөтөлбөртэй
Боловсролын тулгамдсан асуудлыг шинжлэх ухааны олон салбартай уялдуулан судалгаа хийж, инноваци бүтээх боломжийг бүрдүүлсэн
Сургалтыг танхим, онлайн болон холимог хэлбэрээр зохион байгуулах орчин, дэвшилтэт технологи, заах аргазүйн шинэлэг, уян хатан хэлбэрүүдийг сургалтын хөтөлбөрт багтаасан
Сургалтын хөтөлбөрийн агуулга нь тулгамдаж буй асуудлуудад чиглэсэн, бүс нутгийн болон олон улсын түвшний бодит жишээ, сургамж, сайн туршлагыг багтаасан, суралцагчдад бүтээлчээр шүүн тунгаах, үнэлэх, бодит гаргалгаа, шийдэл санал болгох боломжоор хангасан