Орчин үед сэтгэл судлалын шинжлэх ухаан нь бие хүн, гэр бүл, байгууллагын өдөр тутмын амьдралтай салшгүй холбоотойгоор хегжиж, нийгэм соёлын сэтгэл зүйн онцлог, зүй тогтлыг судлан тодорхойлох шаардлага өсөн нэмэгдэж байна. Энэхүү шинэ орчинд дасан зохицох, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулж чадахуйц, сэтгэл судлалын онол, арга зүйн гүнзгий мэдлэгтэй, бүх түвшний байгууллага, үйлдвэрлэлийн төвүүдэд сэтгэл зүйч, зөвлөхөөр ажиллах,тархи судлал, сэтгэл судлалын шинжлэх ухааныг гүнзгийрүүлэн судлах карьер төлөвлөлттэй судлаач мэргэжилтэнгүүд, өөрийгөө болон бусдыг танин мэдэх ойлгох чадвараа хөгжүүлэн, өөрийн үнэ цэн амьдралын зорилгоо тодорхойлохыг хүссэн хэн бүхэнд зориулагдсан.
Суралцах хугацаа: 1.5 жил
Эерэг сэтгэл судлалын зарчмууд,ажиллах арга техникүүдийг эзэмших
Сэтгэл зүйн зөвлөгөөний дадлага хийх стандарт орчинд практик чадварыг олж авах
Нейро сэтгэл судлалын лабораторид багш нарын хамт туршилт судалгаа хийх, хамтарсан бүтээл гаргах
Багшийн удирдлага дор бакалаврын зэргийн сургалтад ассистант багшаар ажиллах
Цахим, танхим хосолсон сургалт
Ажлын бус цагаар суралцах боломж
Удирдагч багш томилогдоно
Магистр, докторын хөтөлбөр хэрэгжүүлэх, хамгаалуулах ажлыг зохион байгуулах зөвлөлөөс санал болгож буй сэдвээс сонголт хийж, сэдвээ батлуулна
Судалгааны арга зүйн чадамжийг эзэмшинэ
Судалгааны их семинарт хамрагдаж, онол, арга зүйн хүрээнд хэлэлцүүлэг хийгдэнэ
Хэлний нэгдсэн шалгалт
Урьдчилсон хамгаалалт
Магистр, докторын хөтөлбөр хэрэгжүүлэх, хамгаалуулах ажлыг зохион байгуулах зөвлөлөөс санал болгож буй сэдвээс сонголт хийж, сэдвээ батлуулна