Та өөрийн хүсэлтээр 100% Онлайн суралцах боломжтой
Боловсролын ухааны орчин үеийн онолын урсгалууд, судалгаа, шинжилгээний арга зүйг эзэмшсэн, боловсролын салбарт өрсөлдөх чадвартай, байгууллагын эрхэм зорилгыг манлайлан хэрэгжүүлэгч, аливаа асуудалд судалгаанд тулгуурлан оновчтой шийдвэр гаргах нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулж чадахуйц удирдагч, манлайлагчдыг бэлтгэнэ.
Суралцах хугацаа: 1.5 жил
Салбар дундын судалгаа хийх,
энтерпренёр сэтгэлгээг хөгжүүлэх боломж бүхий сургалтын хөтөлбөртэй
Судалгаа шинжилгээ хийх аргазүй эзэмшиж,
мэргэжлийн хувьд хөрвөх чадвартай, карьерын хувьд дэвших, өрсөлдөх чадамжтай болох
Сургалтыг танхим, онлайн болон холимог хэлбэрээр зохион байгуулах орчин,
дэвшилтэт технологи,
заах аргазүйн шинэлэг,
уян хатан хэлбэрүүдийг сургалтын хөтөлбөрт багтаасан
Судалгааны ажлын үр дүнг олон улсын түвшинд хэвлүүлэхэд шаардагдах академик
түвшний англи хэлний мэдлэг, чадварыг дээшлүүлэх тусгай хөтөлбөртэй
Удирдагч багш томилогдоно
Магистр, докторын хөтөлбөр хэрэгжүүлэх, хамгаалуулах ажлыг зохион байгуулах зөвлөлөөс санал болгож буй сэдвээс сонголт хийж, сэдвээ батлуулна
Судалгааны арга зүйн чадамжийг эзэмшинэ
Судалгааны их семинарт хамрагдаж, онол, арга зүйн хүрээнд хэлэлцүүлэг хийгдэнэ
Хэлний нэгдсэн шалгалт
Урьдчилсон хамгаалалт
Магистр, докторын хөтөлбөр хэрэгжүүлэх, хамгаалуулах ажлыг зохион байгуулах зөвлөлөөс санал болгож буй сэдвээс сонголт хийж, сэдвээ батлуулна