БИЗНЕСИЙН УДИРДЛАГА
БИЗНЕСИЙН СУРГУУЛЬ
Хөтөлбөр 1998 оноос хэрэгжиж эхэлсэн.

Бизнесийн удирдлагын суурь мэдлэг, бизнесийн харилцаа, судалгаанд тулгуурлан асуудлыг шийдвэрлэх чадамжтай, бүтээлч сэтгэлгээтэй, бизнесийн байгууллагын үйл ажиллагааг оновчтой удирлагаар хангаж чадах бүх түвшний менежерийг бэлтгэнэ.

Суралцах ур чадвар
Англи, Монгол хэлээр бизнесийн харилцааг хөтлөн явуулах
IT шийдлийг бизнест ашиглах
Байгууллагын үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах
Хүний нөөц, маркетинг, үйл ажиллагааны үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх
Бизнесийн судалгаа, шинжилгээнд үндэслэн шийдвэр гаргах
Бизнесийн стратеги боловсруулах, хэрэгжүүлэх
Хөтөлбөрийн онцлог

- Олон улсын стандартад нийцсэн сургалтын хэрэглэгдэхүүн, арга зүйгээр дамжуулан цогц чадамжийг эзэмших;
- I түвшнээс Англи хэлийг эрчимтэй судлан, Англи хэлний ахисан түвшний мэдлэг чадварыг эзэмших;
- Жил бүр дадлагад гарах замаар онолын мэдлэгийг практик чадвар болгон хөгжүүлэх;
- Сэтгэл судлал, олон улсын харилцаа, программ хангамжийн чиглэлийн хөтөлбөрүүдээс сонгон суралцах, салбар дундын хичээлүүдийг судлах замаар хөрвөх чадварыг эзэмших;
- Судалгаанд суурилсан хөтөлбөрийн хөгжүүлэлт тасралтгүй хийгдэх;



Элсэлтийн ерөнхий шалгалт
ЭЕШ - 1
Математик
+480 оноо
ЭЕШ - 2
Англи хэл, Нийгэм судлал
(Аль нэг нь)
+480 оноо
Сургалтын төлбөр, хөнгөлөлт
Элсэлтийн ерөнхий шалгалтын хөнгөлөлт
(ЭЕШ-1, ЭЕШ-2-ийн нийлбэр)
1,280 -1,339
  -  
20%
1,340 -1,399
  -  
40%
1,400 -1,439
  -  
60%
1,440 -1,499
  -  
80%
1,500 -1,600
  -  
100%
Сурлагын амжилтын хөнгөлөлт (GPA)
3.90-4.00
  -  
10%
3.80-3.89
  -  
8%
3.70-3.79
  -  
6%
3.60-3.69
  -  
4%
1 кредит үнэлгээ - 208,500 , 1 жилд суралцах кредит - 30 , 1 жилийн сургалтын төлбөр 6,255,000
Дээрх хөнгөлөлтийг 3.70-оос дээш суралцсан хугацааны хуримтлуулсан голч дүнтэй суралцагч үргэлжлүүлэн эдэлнэ.
Суралцсан хугацааны хуримтлуулсан голч дүн 3.70-оос доош болсон тохиолдолд энэхүү хөнгөлөлтийг
цааш үргэлжлүүлэн эдлэх эрх цуцлагдана.
  • Logo
  • Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 8-р хороо, 14200 Д.Сүхбаатарын талбай 20, Шуудангийн салбар - 210646/53

  • +976 7711-1500

  • uh@humanities.mn

  • Сургалтын алба
  • std.aff.o@humanities.mn

  • Санхүүгийн алба
  • finance.o@humanities.mn

  • Элсэлтийн комисс
  • admission@humanities.mn