Монгол, Англи хэлний хооронд төрөл бүрийн салбарын орчуулгыг хийх, суралцагчдын сэтгэл зүй, зан төлөвт тулгуурлан Англи хэлийг заах цогц чадамжтай мэргэжилтэнг бэлтгэнэ.
- Олон улсын стандарт сургалтад хамрагдаж, IELTS-7.0, IBT TOEFL-94 оноотой дүйцэхүйц хэлний чадварыг эзэмших;
- Шууд тооцох шалгалт, ОУ-ын шалгалтын оноогоор кредитээ дүйцүүлэн богино хугацаанд төгсөх;
- Монгол, англи хэлний хооронд төрөл бүрийн салбарын мэргэжлийн орчуулгыг хэл, соёл, сэтгэлгээний онцлогийг тусган чанартай орчуулах чадварыг эзэмших;
- Орчуулгын клуб, ярианы клубуудэд хамрагдан англи хэлний харилцааны чадвараа дээшлүүлэх;
- Багшийн хөтөлбөрийн хичээлүүдээс судлан орчуулагчаас гадна багшийн мэргэжлээр төгсөн, хөрвөх чадвар эзэмших;