ЧИГЛҮҮЛЭХ СУРГАЛТАНД ХАМРАГДАХ
Чиглүүлэх сургалт нь шинээр элсэн суралцагчийг суралцах үйл явцад дасан
зохицуулах, амжилт гаргах нөхцөл бололцоог бий болгох, эцэг эх асран хамгаалагчдад
сургалтын үйл явцад хэрхэн оролцох, хяналт тавих талаар мэдээлэл хүргэх зорилгоор
дараах агуулгын хүрээнд явагддаг.
Огноо: Чиглүүлэх сураглт явагдах өдөр, цаг, танхимийг таны бүртгүүлсэн хувийн и-
мэйл хаяг болон Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн оюутны и-мэйл хаягаар илгээнэ.
Суралцагч чиглүүлэх сургалтанд заавал хамрагдах үүрэгтэйг анхаарна уу.
Чиглүүлэх сургалтын агуулга:
- Тэнхим, багшийн танилцуулга
- Хөтөлбөр болон мэргэжлийн хичээлийн танилцуулга
- Мэргэжлийн онцлог, хөдөлмөр эрхлэлт
- Тэнхим, багш, оюутнуудын хамтын ажиллагаа
- Санхүү төлбөр тооцоо
- Хичээл сонголт, сургалтын үйл ажиллагаанд оролцох
- Оюутанд олгогдох боломжууд, сошиал харилцаа
- Эцэг эх асран хамгаалагчдын сургалтын үйл ажиллагаанд оролцох, хяналт тавих боломж
- КАНВАС сургалтын платформ, оюутны и-мэйл ашиглалт
Жич: Та чиглүүлэх сургалтанд дараах материалыг заавал авч ирнэ үү!
- Иргэний цахим үнэмлэхийн хуулбар эсвэл лавлагаа
- Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
- Цээж зураг /хэмжээ 3х4, 2 хувь/
-
Элсэгч 19 нас хүрсэн бол эрүүл мэндийн даатгалд хамрагдан шимтгэл
төлсөн баримт (2024 оны 09 дүгээр сарын 01 -ээс 12 дугаар сарын 31 -ийг
дуустал хамрагдсан байх)