МАРКЕТИНГ
БИЗНЕСИЙН СУРГУУЛЬ
Хөтөлбөр 1998 оноос хэрэгжиж эхэлсэн.

Дижитал эрин үед зах зээлийн судалгаа, CRM хэрэглэгчидтэй харилцах менежментийн судалгаанд суурилан маркетингийн удирдлагын оновчтой шийдвэр гаргалт, маркетингийн удирдлагын онолыг чиг хандлагад суурилсан судалгаа, судалгаа шинжилгээний арга зүйг эзэмшүүлэх, дижитал сошиал медиа маркетинг, AR технологид суурилсан видео контент боловсруулах, борлуулалтын дижиталчлал, тогтвортой хөгжлийн маркетингийн стратеги боловсруулах, AI технологид суурилсан арга барилуудыг эзэмших, HARD SKILL, SOFT SKILL тэй мэргэжилтэн бэлтгэх, мэргэжлийн зохих ёс зүйтэй, зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн, нийгэмд зохих хувь нэмэр оруулж, салбартаа тэргүүлэх маркетингийн мэргэжилтэнг бэлтгэнэ.

Суралцах ур чадвар
Мэргэжлийн цогц суурь мэдлэг
CRM хэрэглэгчидтэй харилцах менежментэд суурилсан маркетингийн шийдвэр гаргах чадвар
Бүтээлч латерал шилжилт хийх чадвар
Дижитал ур чадвар
Манлайлах ур чадвар
Харилцааны ур чадвар
Энтерпрёнер сэтгэлгээ
AI технологид суурилсан практик ур чадвар
Хөтөлбөрийн онцлог

● Дижитал маркетингийн менежер, борлуулалтын менежер, ногоон маркетингийн менежер гэсэн 3 чиглэлийн аль нэгээр мэргэшин төгсөнө.
● Үндэсний болон Олон улсын хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөр;
● Манлайлагч оюутан-HONOR хөтөлбөрт хамрагдаж, магистрын хөтөлбөрт зэрэг суралцах боломж;
● Мэргэжлийн дадлагыг гэрээт байгууллагуудад хийлгэж дижитал практик чадварт сургах;
● Үндэсний болон сургуулийн бүх төрлийн тэтгэлэг, нийгмийн халамжид хамрагдах боломж;
● Дижитал маркетинг, хиймэл оюун ухааны чиглэлээр судалгааны багт ажиллаж, судалгааны аргазүйд мэргэших давуу талтай.


Ажиллах боломжтой ажлын байрууд
1
Маркетингийн менежер
2
Дижитал маркетингийн менежер
3
Борлуулалтын менежер
4
Ногоон маркетингийн менежер
5
Сошиал медиа маркетингийн менежер
6
Бараа бүтээгдэхүүний менежер
7
Брэнд менежер
8
Зах зээлийн судалгааны менежер
9
Латерал маркетингийн менежер
10
Үйлчилгээний маркетингийн менежер
11
Төрийн байгууллагад маркетингийн менежер


Элсэлтийн ерөнхий шалгалт
ЭЕШ - 1
Математик
+490 оноо
ЭЕШ - 2
Англи хэл, Нийгэм судлал
(Аль нэг нь)
+490 оноо
Сургалтын төлбөр, хөнгөлөлт
Элсэлтийн ерөнхий шалгалтын хөнгөлөлт
(ЭЕШ-1, ЭЕШ-2-ийн нийлбэр)
1,280 -1,339
  -  
20%
1,340 -1,399
  -  
40%
1,400 -1,439
  -  
60%
1,440 -1,499
  -  
80%
1,500 -1,600
  -  
100%
Сурлагын амжилтын хөнгөлөлт (GPA)
3.90-4.00
  -  
10%
3.80-3.89
  -  
8%
3.70-3.79
  -  
6%
3.60-3.69
  -  
4%
Дээрх хөнгөлөлтийг 3.70-оос дээш суралцсан хугацааны хуримтлуулсан голч дүнтэй суралцагч үргэлжлүүлэн эдэлнэ.
Суралцсан хугацааны хуримтлуулсан голч дүн 3.70-оос доош болсон тохиолдолд энэхүү хөнгөлөлтийг
цааш үргэлжлүүлэн эдлэх эрх цуцлагдана.
  • Logo
  • Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 8-р хороо, 14200 Д.Сүхбаатарын талбай 20, Шуудангийн салбар - 210646/53

  • +976 7711-1500

  • uh@humanities.mn

  • Сургалтын алба
  • std.aff.o@humanities.mn

  • Санхүүгийн алба
  • finance.o@humanities.mn

  • Элсэлтийн комисс
  • admission@humanities.mn