Дижитал эрин үед зах зээлийн судалгаа, CRM хэрэглэгчидтэй харилцах менежментийн судалгаанд суурилан маркетингийн удирдлагын оновчтой шийдвэр гаргалт, маркетингийн удирдлагын онолыг чиг хандлагад суурилсан судалгаа, судалгаа шинжилгээний арга зүйг эзэмшүүлэх, дижитал сошиал медиа маркетинг, AR технологид суурилсан видео контент боловсруулах, борлуулалтын дижиталчлал, тогтвортой хөгжлийн маркетингийн стратеги боловсруулах, AI технологид суурилсан арга барилуудыг эзэмших, HARD SKILL, SOFT SKILL тэй мэргэжилтэн бэлтгэх, мэргэжлийн зохих ёс зүйтэй, зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн, нийгэмд зохих хувь нэмэр оруулж, салбартаа тэргүүлэх маркетингийн мэргэжилтэнг бэлтгэнэ.
● Дижитал маркетингийн менежер, борлуулалтын менежер, ногоон маркетингийн менежер гэсэн 3 чиглэлийн аль нэгээр мэргэшин төгсөнө.
● Үндэсний болон Олон улсын хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөр;
● Манлайлагч оюутан-HONOR хөтөлбөрт хамрагдаж, магистрын хөтөлбөрт зэрэг суралцах боломж;
● Мэргэжлийн дадлагыг гэрээт байгууллагуудад хийлгэж дижитал практик чадварт сургах;
● Үндэсний болон сургуулийн бүх төрлийн тэтгэлэг, нийгмийн халамжид хамрагдах боломж;
● Дижитал маркетинг, хиймэл оюун ухааны чиглэлээр судалгааны багт ажиллаж, судалгааны аргазүйд мэргэших давуу талтай.