Үндэсний болон олон улсын эдийн засаг, бизнесийн орчны нөхцөл байдлыг соргогоор мэдэрч бизнесийн байгууллагад тулгарч буй сорилтуудад бүтээлч шийдэл боловсруулах, байгууллагын үйл ажиллагааг оновчтой удирдан зохион байгуулах, манлайлах, хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадвартай дунд түвшний менежер, манлайлагчдыг бэлтгэнэ.
● Их Британийн NCC Education байгууллагын стандартын дагуу ерөнхий суурийн болон мэргэжлийн хичээлүүдийн магадлан итгэмжлэл хийлгэн, хөтөлбөрийн дүйцүүлэлт хийснээр тухайн байгууллагын консерциумд багтсан их, дээд сургуулийн хөтөлбөрийн бенчмаркинг хийгдсэн.
● Цахим сургалтын Canvas платформд тулгуурлан суралцагч 100% цахимаар суралцах, цахим болон танхим хосолсон сургалтаар цаг хугацаа, орон зайнаас үл хамааран тасралтгүй хөгжих боломжтой.
● Хүний нөөцийн менежментийн мэргэжлийн суурь, мэргэжлийн хичээлүүдээс сонгон суралцах замаар хүний нөөцийн менежментээр мэргэших боломжийг бүрдүүлсэн.
● Сэтгэл судлал, Маркетинг, Санхүү, Англи, Хятад, Япон, Солонгос зэрэг бусад мэргэжлийн хөтөлбөрийн багц хичээлүүдээс өөрийн сонирхол, ур чадварт нийцүүлэн сонгон судлах замаар хөрвөх чадварыг эзэмшинэ.
● Магистрын түвшний хичээлүүдээс сонгон суралцах замаар дараагийн түвшинд үргэлжлүүлэн суралцсан нөхцөлд богино хугацаанд магистрын зэргээ эзэмших сонголтыг суралцагчдад олгосон.
● ХИС-тай гэрээтэй бизнесийн байгууллагуудаас сонгон дадлага хийх боломжийг олгосон.
● Бизнесийн удирдлагын мэргэжлийн чиглэлээрх "WOB" клубийн гишүүн болсноор академик болон багаар ажиллах зөөлөн ур чадвараа нэмэгдүүлэх боломжтой.
● Оюутан суралцагчид бие даан суралцах, өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх, ёс зүйтэй мэргэжилтэн болох боломжийг бүрдүүлсэн сургалтын хөтөлбөртэй.
● Оюутны сайн дурын ажил гүйцэтгэн нийгмийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах боломжтой.
● Мэргэжлийн зарим хичээлүүдийг ажил олгогч нартай хамтран зохион байгуулна.