Програм хангамжийн 3+1 бакалаврын хөтөлбөр нь компьютерийн програмчлал, системийн инженер чиглэлээр мэргэшсэн, солонгос хэлний зохих мэдлэгтэй, эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу Монгол улсын аль ч шатны төрийн байгууллага болон төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагад хөдөлмөр эрхлэх, Солонгос зэрэг гадаад оронд Програм хангмжийн чиглэлээр ажиллах чадвартай мэргэжилтэн бэлтгэх юм.
● Web, Desktop болон гар утасны бүрэн хэмжээний аппликейшн хөгжүүлж өөрийн бүтээлтэй болох;
● Ухаалаг робот зэрэг хиймэл оюун ухаанд суурилсан системтэй ажиллах;
● Олон улсын Cisco академийн “Мэдээллийн технологи”, “Комюьтерийн сүлжээ” чиглэлээр сургалтын гурван сертификаттай төгсөх;
● Бизнес, гадаад хэл, график дизайны мэргэжлийн багц хичээлийг сонгон судлах