Компьютерын ухааны онолын мэдлэг, програмчлалын технологид тулгуурлан программ зохиох, хөгжүүлэх мэргэжлийн өндөр ур чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй, англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй, аливаа байгууллагын мэдээллийн технологийн аюулгүй байдал, тасралтгүй үйл ажиллагааг оновчтой удирдлагаар хангах чадвартай, мэргэжлийн хандлагаар бусдыг манлайлах программ хангамжийн мэргэжилтэнг бэлтгэх юм.
● Web, Desktop болон гар утасны бүрэн хэмжээний аппликейшн хөгжүүлж өөрийн бүтээлтэй болох;
● Хамтарсан хөтөлбөрт хамрагдах- 2 сургууль 2 диплом;
● Олон улсын Cisco академийн “Мэдээллийн технологи”, “Компьютерийн сүлжээ” чиглэлээрх сургалтын гурван сертификаттай төгсөх;
● Бизнес, гадаад хэл, график дизайны мэргэжлийн багц хичээлийг сонгон судлах;
● 4-р түвшинд суралцангаа мэргэжлийн байгууллагад цалинтай дадлагажигчаар ажиллах;
● Мэргэжлээрээ Японы CAL мэдээллийн технологийн компаинд ажиллах