Программ хангамж
Мэдээлэл, харилцааны менежментийн сургууль
Хөтөлбөр 1991 оноос хэрэгжиж эхэлсэн

Компьютерын ухааны онолын мэдлэг, програмчлалын технологид тулгуурлан программ зохиох, хөгжүүлэх мэргэжлийн өндөр ур чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй, англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй, аливаа байгууллагын мэдээллийн технологийн аюулгүй байдал, тасралтгүй үйл ажиллагааг оновчтой удирдлагаар хангах чадвартай, мэргэжлийн хандлагаар бусдыг манлайлах программ хангамжийн мэргэжилтэнг бэлтгэх юм.

Суралцах ур чадвар
Компьютерын ухааны болон математикийн онол, загвар, хэрэгсэлүүдийг програм хангамжийн цогц системийг загварчлах, хөгжүүлэх, дэмжихэд ашиглах;
Програм хангамжийн төслийн бүхий л үе шатуудыг төлөвлөх, гүйцэтгэх, хянах, дуусгах, үнэлэх;
Олон улсын Cisco академийн “Сүлжээ” хөтөлбөрөөс сургалтад хамрагдаж энэ чиглэлийн технологийн дэвшлийг цаг алдалгүй судлах, мэдлэгээ илэрхийлэх сертификаттай болох;
Суралцагчдад өөрийн мэдлэгийг тасралтгүй нэмэгдүүлэх, бие даан суралцах дадлыг төлөвшүүлэх зорилгоор холимог сургалтыг зохион байгуулах;
Хувь хүний болон мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, хариуцлагыг ухамсарласан, бие даан болон багаар хамтран ажиллах, харилцааны ур чадвар эзэмшсэн мэргэжилтэн болох;
Цаашид дараагийн шатны сургалтуудад гадаад болон дотоодод суралцах, мэргэжлээрээ ажиллах шалгуур шаардлагыг хангахуйц гадаад хэлний мэдлэг, ур чадвар, суралцах дадлыг эзэмшсэн мэргэжилтэн байх;
Хөтөлбөрийн онцлог

● Web, Desktop болон гар утасны бүрэн хэмжээний аппликейшн хөгжүүлж өөрийн бүтээлтэй болох;
● Хамтарсан хөтөлбөрт хамрагдах- 2 сургууль 2 диплом;
● Олон улсын Cisco академийн “Мэдээллийн технологи”, “Компьютерийн сүлжээ” чиглэлээрх сургалтын гурван сертификаттай төгсөх;
● Бизнес, гадаад хэл, график дизайны мэргэжлийн багц хичээлийг сонгон судлах;
● 4-р түвшинд суралцангаа мэргэжлийн байгууллагад цалинтай дадлагажигчаар ажиллах;
● Мэргэжлээрээ Японы CAL мэдээллийн технологийн компаинд ажиллах


Ажиллах боломжтой ажлын байрууд
1
Програм хангамжийн төслийн менежер
2
Програм хангамжийн системийн архитекторч
3
Програм хангамж зохиогч
4
Програм хангамж туршигч
5
Програм хангамж хөгжүүлэгч
6
Өгөгдлийн сангийн администратор
7
Вэб мастер
8
Ухаалаг гар утасны програм зохиогч, хөгжүүлэгч
9
Системийн шинжээч
10
Сүлжээний администратор зэрэг ажлын байранд ажиллах боломжтой


Элсэлтийн ерөнхий шалгалт
ЭЕШ - 1
Физик, Математик
(Аль нэг нь)
+490 оноо
ЭЕШ - 2
Англи хэл, Нийгэм судлал
(Аль нэг нь)
+450 оноо
Сургалтын төлбөр, хөнгөлөлт
Элсэлтийн ерөнхий шалгалтын хөнгөлөлт
(ЭЕШ-1, ЭЕШ-2-ийн нийлбэр)
1,280 -1,339
  -  
20%
1,340 -1,399
  -  
40%
1,400 -1,439
  -  
60%
1,440 -1,499
  -  
80%
1,500 -1,600
  -  
100%
Сурлагын амжилтын хөнгөлөлт (GPA)
3.90-4.00
  -  
10%
3.80-3.89
  -  
8%
3.70-3.79
  -  
6%
3.60-3.69
  -  
4%
Дээрх хөнгөлөлтийг 3.70-оос дээш суралцсан хугацааны хуримтлуулсан голч дүнтэй суралцагч үргэлжлүүлэн эдэлнэ.
Суралцсан хугацааны хуримтлуулсан голч дүн 3.70-оос доош болсон тохиолдолд энэхүү хөнгөлөлтийг
цааш үргэлжлүүлэн эдлэх эрх цуцлагдана.
  • Logo
  • Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 8-р хороо, 14200 Д.Сүхбаатарын талбай 20, Шуудангийн салбар - 210646/53

  • +976 7711-1500

  • uh@humanities.mn

  • Сургалтын алба
  • std.aff.o@humanities.mn

  • Санхүүгийн алба
  • finance.o@humanities.mn

  • Элсэлтийн комисс
  • admission@humanities.mn