САНХҮҮ, БАНК (ЭДИЙН ЗАСАГ)
БИЗНЕСИЙН СУРГУУЛЬ
Хөтөлбөр 1998 оноос хэрэгжиж эхэлсэн.

Банкны эдийн засаг бакалаврын хөтөлбөр нь эдийн засгийн онол болон банк, санхүүгийн практик мэдлэгийг уялдуулан эзэмшүүлж, санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх, шийдвэр гаргах чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд чиглэнэ. Тус хөтөлбөрийн хүрээнд оюутнууд өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг оновчтой хийх, гэрээт байгууллагад ажлын байранд дадлагажих хөтөлбөрт хамрагдан практик ур чадваруудыг олж авах юм.

Суралцах ур чадвар
Өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт
Банк санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх
Санхүүгийн тайлан, өгөгдөл боловсруулах
Зах зээлийн өөрчлөлт, бодлогын нөлөөллийг үнэлэх
Хөтөлбөрийн онцлог

● Төрийн болон төрийн бус байгууллагын үйл ажиллагааг оновчтой удирдах, зохион байгуулах, бодлого боловсруулах;
● Ажайл төслийн менежмент, маркетингийг хэрэгжүүлэх;
● Удирдлагын шийдвэр гаргалтын загваруудыг ашиглах;
● Төрийн болон төрийн бус байгууллагын засаглалын бодлогыг тодорхойлох, засаглалын орчин үеийн загваруудыг оновчтой ашиглах;
● Бүх түвшиний стратегийн төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх;
● Их Британи, Австрали, Канад, Ирланд, Франц, Герман, Япон, Шинэ Зеланд, АНУ зэрэг улс орны 80 гаруй их, дээд сургуулиудад шилжин суралцах;


Ажиллах боломжтой ажлын байрууд
1
Аж ахуйн нэгж байгууллагад санхүүгийн менежер, бизнес төлөвлөгч, санхүүгийн шинжээч, эрсдлийн менежер, бизнес хөгжүүлэлтийн менежер
2
Үнэт цаасны компанид санхүүгийн шинжээч, брокер, диллер
3
Арилжааны банкинд теллер, харилцагчийн зөвлөх, харилцагчийн үйлчилгээний ажилтан, зээлийн судалгааны менежер, процесс аналист, утсан борлуулалтын менежер, бизнес аналист, бүтээгдэхүүн хөгжлийн менежер
4
Даатгалын байгууллагад даатгалын менежер, нөхөн төлбөрийн мэргэжилтэн, харилцагчийн үйлчилгээний ажилтан, давхар даатгалын мэргэжилтэн
5
Татвар, Нийгмийн даатгал, Гааль болон бусад бүх төрлийн төсвийн байгууллагад санхүүгийн мэргэжилтэн
6
Бие даан санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх


Элсэлтийн ерөнхий шалгалт
ЭЕШ - 1
Математик
+490 оноо
ЭЕШ - 2
Англи хэл, Нийгэм судлал
(Аль нэг нь)
+490 оноо
Сургалтын төлбөр, хөнгөлөлт
Элсэлтийн ерөнхий шалгалтын хөнгөлөлт
(ЭЕШ-1, ЭЕШ-2-ийн нийлбэр)
1,280 -1,339
  -  
20%
1,340 -1,399
  -  
40%
1,400 -1,439
  -  
60%
1,440 -1,499
  -  
80%
1,500 -1,600
  -  
100%
Сурлагын амжилтын хөнгөлөлт (GPA)
3.90-4.00
  -  
10%
3.80-3.89
  -  
8%
3.70-3.79
  -  
6%
3.60-3.69
  -  
4%
1 кредит үнэлгээ - 255,415 , 1 жилд суралцах кредит - 30 , 1 жилийн сургалтын төлбөр 7,662,450 , Хяналтын тоо - 40
Дээрх хөнгөлөлтийг 3.70-оос дээш суралцсан хугацааны хуримтлуулсан голч дүнтэй суралцагч үргэлжлүүлэн эдэлнэ.
Суралцсан хугацааны хуримтлуулсан голч дүн 3.70-оос доош болсон тохиолдолд энэхүү хөнгөлөлтийг
цааш үргэлжлүүлэн эдлэх эрх цуцлагдана.
  • Logo
  • Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 8-р хороо, 14200 Д.Сүхбаатарын талбай 20, Шуудангийн салбар - 210646/53

  • +976 7711-1500

  • uh@humanities.mn

  • Сургалтын алба
  • std.aff.o@humanities.mn

  • Санхүүгийн алба
  • finance.o@humanities.mn

  • Элсэлтийн комисс
  • admission@humanities.mn