Санхүү, нягтлан бодох бүртгэл бакалаврын хөтөлбөр нь байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг оновчтой удирдах, нягтлан бодох бүртгэлийг олон улсын стандартын дагуу хөтлөх, тайлагнах мэдлэг, ур чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэхэд чиглэнэ. Санхүү, Нягтлан бодох бүртгэлийн салбар дахь хиймэл оюуны хэрэглээ, технологийн хувьслыг практикт хэрэгжжүүлэх, санхүүгийн мэдээлэл, их өгөгдлийг боловсруулах, үнэлэх, шийдвэр гаргалтад ашиглах чадвар эзэмшинэ.
● Төрийн болон төрийн бус байгууллагын үйл ажиллагааг оновчтой удирдах, зохион байгуулах, бодлого боловсруулах;
● Ажайл төслийн менежмент, маркетингийг хэрэгжүүлэх;
● Удирдлагын шийдвэр гаргалтын загваруудыг ашиглах;
● Төрийн болон төрийн бус байгууллагын засаглалын бодлогыг тодорхойлох, засаглалын орчин үеийн загваруудыг оновчтой ашиглах;
● Бүх түвшиний стратегийн төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх;
● Их Британи, Австрали, Канад, Ирланд, Франц, Герман, Япон, Шинэ Зеланд, АНУ зэрэг улс орны 80 гаруй их, дээд сургуулиудад шилжин суралцах;