Олон улсын харилцааны бакалаврын хөтөлбөрөөр суралцах бол ХИС-д 2 жил 72 кр судлаад БНСУ-ын Бусаны их сургуульд 2 жилд 60 кр нийт 132 кр цуглуулж 2 дипломтой төгсөнө.
● Олон улсын улс төр, гадаад бодлого, геополитикийн чиглэлээр нарийн мэргэших;
● Солонгос хэлийг хоёрдогч гадаад хэлээр сонгон судалж, TOPIK-ийн 3 буюу түүнээс дээш түвшинтэй болсноор БНСУ-д суралцах боломж нээгдэнэ.;
● Төгсөгч нь дипломат албанд ажиллахаас гадна төрийн ба төрийн бус, бизнесийн болон олон улсын байгууллага зэрэг бүхий байгууллагын гадаад харилцааны салбарт ажиллах мэргэжилтэн болох;
● ХИС-тай хамтын ажиллагааны гэрээтэй төрийн болон төрийн бус байгууллага, бизнесийн болон судалгааны байгууллагуудад дадлага хийн, судалгааны арга, аргазүйг эзэмших;
● ХИС-дээ 2 жилийн хугацаанд 72 кр, БНСУ-ын Бусан их сургуульд 2 жилдээ 60 кр, нийт 132 кр цуглуулж 2 дипломтой төгсөх боломжтой.
● Гадаад хэлний шаардлага хангасан II-III түвшний суралцагч БНСУ, Япон, Польш, Чехийн их сургуулиудын оюутан солилцооны болон зуны сургалтын хөтөлбөрт хамрагдах;
● Мэргэжлийн ангийн оюутнууд “Алтан гэрэгэ” клуб, бусад сонирхолын клубуудын үйл ажиллагаанд оролцох замаар сайн дурын ажил хийх, нийгмийн идэвхтэй, зөв хандлагатай иргэн болон төлөвших, өөрийгөө бүрэн илэрхийлэх, багаар ажиллах, харилцааны ур чадвар эзэмших;
● БНСУ-ын Чунь-Ань их сургуулийн профессор багшийн онлайн хичээлийг судлах