Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний бизнесийн үйл ажиллагааг өндөр чанартай зохион байгуулах, гүйцэтгэж чадахуйц мэдлэг чадвар дадалтай, мэргэжлийн зохих ёс зүйтэй, гүйцэтгэж буй ажил үүрэг, өөрчлөгдөж буй орчиндоо дасан зохицож өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх эрмэлзэлтэй, Монголын хөдөлмөрийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн, нийгэмд зохих хувь нэмэр оруулж, салбартаа тэргүүлэх аялал жуулчлалын мэргэжилтэнг бэлтгэнэ.
● Аялал жуулчлалын менежер, Зочлох үйлчилгээний менежер гэсэн 2 чиглэлийн аль нэгээр мэргэшин төгсөнө.
● Үндэсний болон Олон улсын хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөр;
● Сонгох хичээлүүдийг багцаар судласнаар хоёр дахь мэргэжлийн чиг баримжааг олж авах;
● Мэргэжлийн дадлагыг гэрээт байгууллагуудад хийлгэж практик чадварт сургах;
● Үндэсний болон сургуулийн бүх төрлийн тэтгэлэг, нийгмийн халамжид хамрагдах боломж;
● Тогтвортой аялал жуулчлалын менежмент, аялал жуулчлалын өрсөлдөх чадварын чиглэлээр судалгааны багт ажиллаж, судалгааны аргазүйд мэргэших давуу тал;
● БНСУ-ын Моквон их сургуультай хамтран хэрэгжүүлдэг 2+2 хөтөлбөрт хамрагдан хоёр сургуулийн диплом авах