СЭТГҮҮЛ ЗҮЙ 2+2
Мэдээлэл, харилцааны менежментийн сургууль
Хөтөлбөр 2024 оноос хэрэгжиж эхэлсэн.

Уламжлалт сэтгүүл зүй дижитал сэтгүүл зүй рүү шилжиж байгаа энэ үед Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхим мэдээллийн технологид суурилсан мэдлэг, дадал чадварыг оюутнуудад олгоно. Мөн энэ хөтөлбөрийг төгсөгчид солонгос хэл, видео үйлдвэрлэлийн гүнзгий мэдлэгтэй төгсөж, мэргэжлээрээ БНСУ-ын хэвлэл мэдээлэл болон кино салбарт ажиллах боломжтой.
Видео контент бүтээдэг, мультимедиа сэтгүүл зүй болоод видео үйлдвэрлэлээр мэргэшсэн, мэдээлэл харилцааны салбарт ажиллах мэдлэгтэй, асуудалд ул суурьтай ханддаг, мэргэжлийн болоод ардчиллын үнэт зүйлийг дээдэлдэг, ёс зүйг чандлан сахидаг, салбартаа манлайлах, хөрвөх чадвар бүхий мэргэжилтэн болно.

Суралцах ур чадвар
Солонгос хэлний TOPIC 3.0 түвшний мэдлэгтэй
Сэтгүүл зүй, мэдээлэл харилцааны салбартай холбоотой ёс зүй, олон талт байдал, хууль эрх зүйн хэм хэмжээг ойлгож хэрэглэх
Сэтгүүл зүйн стандартад нийцсэн мэдээ, хэвлэлийн мэдээ, реклам зэрэг олон нийтийн мэдээллийн хэрэгслийн төрөл бүрийн бүтээгдэхүүнийг бичих
Блог, дижитал аудио, дижитал видео, сошиал медиа, дижитал гэрэл зураг, мультимедиа зэрэг шинээр гарч ирж буй медиа бүтээгдэхүүнүүдийг үүсгэж, загварчлах дижитал ур чадвар эзэмших
Сонгон суралцсан чиглэл, мэргэжлээрээ хэвлэл мэдээллийн аль ч байгууллагын ямар ч үйл ажиллагааны түвшинд ажиллах чадвар эзэмшсэн мэргэжилтэн байх
Хөтөлбөрийн онцлог

● БНСУ-ын KUMA их сургуультай хамтран хэрэгжүүлдэг 2+2 хөтөлбөрт хамрагдан хоёр сургуулийн диплом авах
● Мэргэжлээрээ Солонгосын хэвлэл мэдээлэл болон киноны салбарт продюссерээр ажиллах
● Дижитал талбарт ажиллах контент бүтээгч
● Дижитал хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ажиллах мультимедиа сэтгүүлч болох
● Цахим сургалтын Canvas платформд тулгуурлан суралцагч 100% цахимаар суралцах, Цахим болон танхим хосолсон сургалтаар цаг хугацаа, орон зайнаас үл хамааран тасралтгүй хөгжих
● Гадаад хэл, сэтгэл судлал, маркетинг зэрэг бусад мэргэжлийн хөтөлбөрийн багц хичээлүүдээс өөрийн сонирхол, ур чадварт нийцүүлэн сонгон судлах, шинжлэх ухаан хоорондын зааг дээр суралцах
● Хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий мультимедиа студи ашиглах
● Сэтгүүлч хөтөлбөрөөр суралцагч оюутнуудын дунд зохиогддог "Алтан үзэг" улсын наадмыг зохион байгуулж, бүтээлээрээ оролцох
● Сэтгүүл зүйн мэргэжлийн чиглэлээрх "Алтан үзэг" клубын гишүүн болсноор спортын тэмцээн, экологийн аялал, танилцах болон төгсөгчдийг үдэх ёслол зэрэг олон нийтийн ажлыг зохион байгуулж, оролцсоноор академик болон багаар ажиллах зөөлөн ур чадвараа нэмэгдүүлэх


Ажиллах боломжтой ажлын байрууд
1
Влоггер
2
Подкастын продюссер
3
Видео редактор
4
Кино, телевизийн продюссер
5
Олон нийтийн сүлжээний редактор
6
Мультимедиа сэтгүүлч
7
Телевиз, радиогийн сэтгүүлч, хөтлөгч


Элсэлтийн ерөнхий шалгалт
ЭЕШ - 1
Монгол хэл, Нийгэм судлал
(Аль нэг нь)
+490 оноо
ЭЕШ - 2
Ур чадварын шалгалт
+490 оноо
Сургалтын төлбөр, хөнгөлөлт
Элсэлтийн ерөнхий шалгалтын хөнгөлөлт
(ЭЕШ-1, ЭЕШ-2-ийн нийлбэр)
1,280 -1,339
  -  
20%
1,340 -1,399
  -  
40%
1,400 -1,439
  -  
60%
1,440 -1,499
  -  
80%
1,500 -1,600
  -  
100%
Сурлагын амжилтын хөнгөлөлт (GPA)
3.90-4.00
  -  
10%
3.80-3.89
  -  
8%
3.70-3.79
  -  
6%
3.60-3.69
  -  
4%
1 кредит үнэлгээ - 239,775 , 1 жилд суралцах кредит - 53 , 1 жилийн сургалтын төлбөр 9,830,775
Дээрх хөнгөлөлтийг 3.70-оос дээш суралцсан хугацааны хуримтлуулсан голч дүнтэй суралцагч үргэлжлүүлэн эдэлнэ.
Суралцсан хугацааны хуримтлуулсан голч дүн 3.70-оос доош болсон тохиолдолд энэхүү хөнгөлөлтийг
цааш үргэлжлүүлэн эдлэх эрх цуцлагдана.
  • Logo
  • Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 8-р хороо, 14200 Д.Сүхбаатарын талбай 20, Шуудангийн салбар - 210646/53

  • +976 7711-1500

  • uh@humanities.mn

  • Сургалтын алба
  • std.aff.o@humanities.mn

  • Санхүүгийн алба
  • finance.o@humanities.mn

  • Элсэлтийн комисс
  • admission@humanities.mn