Аялал жуулчлал
БИЗНЕСИЙН СУРГУУЛЬ
Хөтөлбөр 1998 оноос хэрэгжиж эхэлсэн.

Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний бизнесийн үйл ажиллагааг өндөр чанартай зохион байгуулах, гүйцэтгэж чадахуйц мэдлэг чадвар дадалтай, мэргэжлийн зохих ёс зүйтэй, гүйцэтгэж буй ажил үүрэг, өөрчлөгдөж буй орчиндоо дасан зохицож өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх эрмэлзэлтэй, Монголын хөдөлмөрийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн, нийгэмд зохих хувь нэмэр оруулж, салбартаа тэргүүлэх аялал жуулчлалын мэргэжилтэнг бэлтгэнэ.

Суралцах ур чадвар
Эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, санхүү, бизнесийн эрх зүй, маркетинг, менежментийн онолын мэдлэг
Олон улсын аялал жуулчлал ба глобалчлалын асуудал, аялал жуулчлалын үйлчилгээний салбарын бусад холбогдох мэдлэг
Аялал жуулчлалын байгууллагын болон салбарын үйл ажиллагааны өнөөгийн байдлыг үнэлэх, дүгнэх, бодлого, төлөвлөгөө боловсруулах, удирдан зохион байгуулах чадвар
Аялал жуулчлал, зочид буудлын салбарын шийдвэр гаргах, төсөл хөтөлбөр, стратеги боловсруулах, хэрэгжүүлэх чадвар
Аялал жуулчлал, зочид буудлын бүтээгдэхүүн үйлчилгээг төлөвлөх хөгжүүлэх, зохион байгуулах чадвар
Аялал жуулчлал, зочид буудлын салбарын бизнесийн үйл ажиллагааны бичиг баримтыг боловсруулах, харилцааны ёс зүйн чадвар
Аялал жуулчлал, зочид буудлын бизнесийн үг хэллэгийг судалж, эзэмшсэн, олон улсын бизнесийн харилцаанд өргөн хэрэглэгддэг гадаад хэлийг мэргэжлийн түвшинд эзэмшсэн байх чадвар
Тоон болон статистик шинжилгээний аргуудыг ашиглан судалгаа шинжилгээ хийх чадвар
Хөтөлбөрийн онцлог

● Аялал жуулчлалын менежер, Зочлох үйлчилгээний менежер гэсэн 2 чиглэлийн аль нэгээр мэргэшин төгсөнө;
● Үндэсний болон Олон улсын хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөр;
● Сонгох хичээлүүдийг багцаар судласнаар хоёр дахь мэргэжлийн чиг баримжааг олж авах;
● Манлайлагч оюутан-HONOR хөтөлбөрт хамрагдаж, магистрын хөтөлбөрт зэрэг суралцах боломж;
● Мэргэжлийн дадлагыг гэрээт байгууллагуудад хийлгэж практик чадварт сургах;
● Үндэсний болон сургуулийн бүх төрлийн тэтгэлэг, нийгмийн халамжид хамрагдах боломж;
● Тогтвортой аялал жуулчлалын менежмент, аялал жуулчлалын өрсөлдөх чадварын чиглэлээр судалгааны багт ажиллаж, судалгааны аргазүйд мэргэших давуу тал;


Ажиллах боломжтой ажлын байрууд
1
Аялал жуулчлалын менежер
2
Аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээ төлөвлөгч, хөгжүүлэгч
3
Аялал жуулчлалын зах зээл хариуцсан менежер
4
Жуулчны зорих газрыг төлөвлөгч, хөгжүүлэгч
5
Эвент менежер, зохион байгуулагч
6
Зочид буудлын ерөнхий менежер
7
Зочид буудлын захиалгын менежер
8
Зочид буудлын хүлээн авах албаны менежер
9
Зочид буудлын өрөөний цэвэрлэгээ үйлчилгээний менежер
10
Зоогийн газрын менежер
11
Жуулчны баазын менежер
12
Төрийн байгууллагат аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн, судлаач
13
Хувиараа бизнес эрхлэгч


Элсэлтийн ерөнхий шалгалт
ЭЕШ - 1
Математик, Газарзүй
(Аль нэг нь)
+490 оноо
ЭЕШ - 2
Англи хэл, Нийгэм судлал
(Аль нэг нь)
+490 оноо
Сургалтын төлбөр, хөнгөлөлт
Элсэлтийн ерөнхий шалгалтын хөнгөлөлт
(ЭЕШ-1, ЭЕШ-2-ийн нийлбэр)
1,280 -1,339
  -  
20%
1,340 -1,399
  -  
40%
1,400 -1,439
  -  
60%
1,440 -1,499
  -  
80%
1,500 -1,600
  -  
100%
Сурлагын амжилтын хөнгөлөлт (GPA)
3.90-4.00
  -  
10%
3.80-3.89
  -  
8%
3.70-3.79
  -  
6%
3.60-3.69
  -  
4%
Дээрх хөнгөлөлтийг 3.70-оос дээш суралцсан хугацааны хуримтлуулсан голч дүнтэй суралцагч үргэлжлүүлэн эдэлнэ.
Суралцсан хугацааны хуримтлуулсан голч дүн 3.70-оос доош болсон тохиолдолд энэхүү хөнгөлөлтийг
цааш үргэлжлүүлэн эдлэх эрх цуцлагдана.
  • Logo
  • Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 8-р хороо, 14200 Д.Сүхбаатарын талбай 20, Шуудангийн салбар - 210646/53

  • +976 7711-1500

  • uh@humanities.mn

  • Сургалтын алба
  • std.aff.o@humanities.mn

  • Санхүүгийн алба
  • finance.o@humanities.mn

  • Элсэлтийн комисс
  • admission@humanities.mn