Боловсрол судлалын докторын хөтөлбөр
Хэл, соёлын сургууль
Хөтөлбөр 2014 оноос хэрэгжиж эхэлсэн

Боловсрол судлалын докторын хөтөлбөр нь олон жилийн сургалт, судалгааны туршлага дээр үндэслэн боловсруулсан, хувьсан өөрчлөгдөх боловсролын шаардлагад нийцсэн агуулга, аргазүй бүхий сургалтын хөтөлбөр, уян хатан суралцах боломж бүхий холимог эсвэл 100% цахим сургалтаар боловсролын болон салбар дундын чиглэлээр судалгаа шинжилгээ хийх мэдлэг, ур чадвартай судлаачийг бэлтгэнэ.

Суралцах хугацаа: 3 жил

Суралцах ур чадвар
Боловсрол судлал болон бусад салбар шинжлэх ухаан хоорондын солбицол дээр хамтарсан болон бие даасан судалгаа, шинжилгээ гүйцэтгэх мэдлэг, ур чадвартай
Боловсролын салбарт тулгамдаж буй асуудлыг илрүүлж, улмаар оновчтой шийдвэр гаргах чадвартай
Шинжлэх ухаанд хувь нэмэр оруулах бүтээмжтэй, инновац бүтээгч болон хөгжих
Судлаачийн хувьд насан туршдаа суралцахуйг эрхэмлэж, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч байх
Хөтөлбөрийн онцлог

● Хувьсан өөрчлөгдөж буй боловсролын онцлогт нийцүүлэн боловсруулсан сургалтын хөтөлбөр
● Асуудалд суурилж, чадамжийг хөгжүүлэх арга зүйд суурилсан сургалтын аргазүй
● 100% цахим хэлбэрээр суралцах боломж
● Боловсрол судлал, боловсролын удирдлага, хөтөлбөр судлал, олон улсын боловсролын чиглэлээр мэргэшсэн, идэвхтэй судлаачдаас бүрдсэн багшлах бүрэлдэхүүн


Ажиллах боломжтой ажлын байрууд
1
Бүх шатны боловсролын байгууллагад удирдлагын түвшинд ажиллах
2
Боловсролын асуудал эрхэлсэн болон бодлогын шийдвэр гаргах төрийн байгууллагад ажиллах
3
Боловсролын чиглэлийн судалгааны байгууллага, олон улсын байгууллагад ажиллах
Сургалтад ашигладаг мэргэжлийн
програм хангамж
Элсэхэд тавигдах шаардлага
Судалгааны ажил гүйцэтгэж байсан туршлагатай
Магистрын зэрэгтэй, үнэлгээний голч 3.0 ба түүнээс дээш
B2, C1 түвшний англи хэлний шалгалт
+ Бүтээлийн жагсаалт
Сургалтын төлбөр, Хөнгөлөлт
1 кредит - 321,310
Төлбөрийг хуваан төлөх боломжтой.
Хяналтын тоо - 7
Ассистантшип хөтөлбөрт хамрагдагдан сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэх боломжтой
Хичээллэх гариг, цагийн хуваарь
Долоо хоногийн 2 өдөр, 18.00 цагаас холимог болон 100% цахимаар суралцах боломжтой.



Хөтөлбөрийн зохион байгуулалт
  • Logo
  • Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 8-р хороо, 14200 Д.Сүхбаатарын талбай 20, Шуудангийн салбар - 210646/53

  • +976 7711-1500

  • uh@humanities.mn

  • Сургалтын алба
  • std.aff.o@humanities.mn

  • Санхүүгийн алба
  • finance.o@humanities.mn

  • Элсэлтийн комисс
  • admission@humanities.mn