Сэтгэл судлалын магистрын хөтөлбөр
Сэтгэл судлалын тэнхим
Хөтөлбөр 2019 оноос хэрэгжиж эхэлсэн

Сэтгэл судлалын онол, арга зүйн мэдлэгтэй, судалгаа шинжилгээний болон зөвлөгөө, заслын техникүүдийг ахисан түвшнинд ашиглах чадвартай, мэргэжлийн өндөр ёс зүйтэй, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах сэтгэл судлаачийг бэлтгэнэ.

Суралцах хугацаа: 1.5 жил

Суралцах ур чадвар
Сэтгэл судлалын шинжлэх ухааны мэдлэгийг мэргэжлийн үйл ажиллагаанд хэрэглэх
Сэтгэл зүйн оношилгоо, зөвлөгөө, заслын арга техникүүдийг ашиглах, урьдчилан сэргийлэх үйлчилгээ үзүүлэх
Тоон болон чанарын судалгааны арга зүйг ашиглан эрдэм шинжилгээний ажил хийж гүйцэтгэх
Хүүхэд, гэр бүлд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх
Хувь хүний болон мэргэжлийн ёс зүйг эрхэмлэдэг, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах
Хөтөлбөрийн онцлог

Эерэг сэтгэл судлалын онолд тулгуурлан анализ хийх, өөрийгөө хөгжүүлэх

Мэргэжлийн дадлагыг стандарт орчинд хийж сэтгэл зүйн зөвлөгөө, заслын ур чадвар эзэмших

Нейро сэтгэл судлалын лабораторид багш нарын хамт туршилт судалгаа хийх, хамтарсан бүтээл гаргах

Багшийн удирдлага дор бакалаврын зэргийн сургалтад ассистант багшаар ажиллах

Цахим сургалтын Canvas платформд тулгуурлан цахим болон танхим хосолсон хэлбэрээр суралцах

ХИС-тай гэрээтэй байгууллагуудаас сонгон дадлага хийх


Ажиллах боломжтой ажлын байрууд
1
Мэргэжлийн сэтгэл зүйн төв, боловсрол, эрүүл мэнд, хууль хамгаалах болон бусад байгууллагад сэтгэл зүйчээр ажиллах
2
Бие даан сэтгэл зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлэх
3
Судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагад ажиллах
4
Их, дээд сургуульд багшаар ажиллах
5
Олон улсын болон дотоодын төсөл хөтөлбөрүүдэд зөвлөх үйлчилгээ үзүүлэх
6
Бусад мэргэжлийн үйл ажиллагаанд сэтгэл судлалын шинжлэх ухааны онол, арга зүйг бүтээлчээр ашиглах

Сургалтад ашигладаг мэргэжлийн
програм хангамж
Элсэхэд тавигдах шаардлага
Бакалавр зэрэгтэй, үнэлгээний
голч нь 2.0 ба түүнээс дээш байх
B2, C1 түвшний Англи хэлний
шалгалтад тэнцсэн байх
Сургалтын төлбөр, хөнгөлөлт
1 кредит - 354,375
Төлбөрийг хуваан төлөх боломжтой.
Хяналтын тоо - 56
Ассистантшип хөтөлбөрт хамрагдагдан сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэх боломжтой
Хичээллэх гариг, цагийн хуваарь
Ажлын нэг өдөр 18:00 цагт болон Бямба гарагт 09:00 цагт, холимог хэлбэрээр суралцах боломжтой.
Хөтөлбөрийн зохион байгуулалт
  1. IX - сар

    Удирдагч багш томилогдоно

    Магистр, докторын хөтөлбөр хэрэгжүүлэх, хамгаалуулах ажлыг зохион байгуулах зөвлөлөөс санал болгож буй сэдвээс сонголт хийж, сэдвээ батлуулна

    Судалгааны арга зүйн чадамжийг эзэмшинэ

  2. XII - сар

    Судалгааны их семинарт хамрагдаж, онол, арга зүйн хүрээнд хэлэлцүүлэг хийгдэнэ

  3. V - сар

    Хэлний нэгдсэн шалгалт

  4. X - сар

    Урьдчилсон хамгаалалт

  5. XII - сар

    Магистр, докторын хөтөлбөр хэрэгжүүлэх, хамгаалуулах ажлыг зохион байгуулах зөвлөлөөс санал болгож буй сэдвээс сонголт хийж, сэдвээ батлуулна

  • Logo
  • Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 8-р хороо, 14200 Д.Сүхбаатарын талбай 20, Шуудангийн салбар - 210646/53

  • +976 7711-1500

  • uh@humanities.mn

  • Сургалтын алба
  • std.aff.o@humanities.mn

  • Санхүүгийн алба
  • finance.o@humanities.mn

  • Элсэлтийн комисс
  • admission@humanities.mn