СЭТГҮҮЛ ЗҮЙ
Мэдээлэл, харилцааны менежментийн сургууль
Хөтөлбөр 1998 оноос хэрэгжиж эхэлсэн.

Уламжлалт сэтгүүл зүй дижитал сэтгүүл зүй рүү шилжиж байгаа энэ үед Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхим мэдээллийн технологид суурилсан мэдлэг, дадал чадварыг оюутнуудад олгоно. Манай төгсөгчид англи хэл, медиатехнологийн гүнзгий мэдлэгтэй төгсдөгөөрөө бусад сэтгүүлч бэлтгэдэг сургуулиудаас ялгардаг.
Мультимедиа сэтгүүл зүйгээр мэргэшсэн, мэдээлэл харилцааны салбарт ажиллах мэдлэгтэй, асуудалд ул суурьтай ханддаг, мэргэжлийн болоод ардчиллын үнэт зүйлийг дээдэлдэг, ёс зүйг чандлан сахидаг, салбартаа манлайлах, хөрвөх чадвар бүхий мэргэжилтэн болно.

Суралцах ур чадвар
Холбогдох судалгааг шуурхай хийх, эх сурвалжийн найдвартай байдлыг үнэлэх, сэдэв, өнцөг сонгох, мэдээллийг эрэмбэлэх
Хэл найруулга, бичлэгийн төрөл зүйлийг зохистой ашиглаж мэдээллийг олон нийтэд үр нөлөөтэй хүргэх
Сэтгүүл зүйн стандартад нийцсэн мэдээ, хэвлэлийн мэдээ, реклам зэрэг олон нийтийн мэдээллийн хэрэгслийн төрөл бүрийн бүтээгдэхүүнийг бүтээх
Блог, дижитал аудио, дижитал видео, сошиал медиа, дижитал гэрэл зураг, мультимедиа зэрэг шинээр гарч ирж буй медиа бүтээгдэхүүнүүдийг бүтээх, ашиглах
Нийгмийн маргаан тэмцэл, авлига, асуудлаас гадна асуудлыг шийдэх боломжит хувилбаруудыг олох, эерэг мэдээлэл түгээх
Нийгэм, олон нийтэд мэдээлэл түгээх ёс зүйн болон эрх зүйн хэм хэмжээг баримтлан мэдээлэл түгээх
Мультимедиа нийтлэл хийх
Радио, телевизийн нэвтрүүлэг хийх
Реклам, Пиар хийх
Эрэн сурвалжлах бүтээл хийх
Хөтөлбөрийн онцлог

● БНСУ-ын KUMA их сургуультай хамтран хэрэгжүүлдэг 2+2 хөтөлбөрт хамрагдан хоёр сургуулийн диплом авах;
● ХИС-ийн "Honor Scholar Program" болон "Манлайлагч оюутан"-ы хөтөлбөрт хамрагдаж, богино хугацаанд магистрын зэрэг эзэмших;
● Дижитал хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ажиллах мультимедиа сэтгүүлч болох;
● Цахим сургалтын Canvas платформд тулгуурлан суралцагч 100% цахимаар суралцах, Цахим болон танхим хосолсон сургалтаар цаг хугацаа, орон зайнаас үл хамааран тасралтгүй хөгжих;
● Гадаад хэл, сэтгэл судлал, маркетинг зэрэг бусад мэргэжлийн хөтөлбөрийн багц хичээлүүдээс өөрийн сонирхол, ур чадварт нийцүүлэн сонгон судлах, шинжлэх ухаан хоорондын зааг дээр суралцах;
● Хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий мультимедиа студи ашиглах;
● Сэтгүүлч хөтөлбөрөөр суралцагч оюутнуудын дунд зохиогддог "Алтан үзэг" улсын наадмыг зохион байгуулж, бүтээлээрээ оролцох;
● Сэтгүүл зүйн мэргэжлийн чиглэлээрх "Алтан үзэг" клубын гишүүн болсноор спортын тэмцээн, экологийн аялал, танилцах болон төгсөгчдийг үдэх ёслол зэрэг олон нийтийн ажлыг зохион байгуулж, оролцсоноор академик болон багаар ажиллах зөөлөн ур чадвараа нэмэгдүүлэх


Ажиллах боломжтой ажлын байрууд
1
Мультимедиа сэтгүүлч
2
Телевиз, радиогийн сэтгүүлч, хөтлөгч
3
Сонин, сэтгүүл, сайтын сэтгүүлч
4
Дата сэтгүүлч
5
Гадаад мэдээний редактор /орчуулагч редактор
6
Төрийн болон бизнесийн байгууллагын хэвлэл мэдээллийн ажилтан
7
Пиар, рекламны уран бүтээлч
8
Олон нийтийн сүлжээний редактор


Элсэлтийн ерөнхий шалгалт
ЭЕШ - 1
Монгол хэл, Нийгэм судлал
(Аль нэг нь)
+490 оноо
ЭЕШ - 2
Ур чадварын шалгалт
+490 оноо
Сургалтын төлбөр, хөнгөлөлт
Элсэлтийн ерөнхий шалгалтын хөнгөлөлт
(ЭЕШ-1, ЭЕШ-2-ийн нийлбэр)
1,280 -1,339
  -  
20%
1,340 -1,399
  -  
40%
1,400 -1,439
  -  
60%
1,440 -1,499
  -  
80%
1,500 -1,600
  -  
100%
Сурлагын амжилтын хөнгөлөлт (GPA)
3.90-4.00
  -  
10%
3.80-3.89
  -  
8%
3.70-3.79
  -  
6%
3.60-3.69
  -  
4%
Дээрх хөнгөлөлтийг 3.70-оос дээш суралцсан хугацааны хуримтлуулсан голч дүнтэй суралцагч үргэлжлүүлэн эдэлнэ.
Суралцсан хугацааны хуримтлуулсан голч дүн 3.70-оос доош болсон тохиолдолд энэхүү хөнгөлөлтийг
цааш үргэлжлүүлэн эдлэх эрх цуцлагдана.
  • Logo
  • Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 8-р хороо, 14200 Д.Сүхбаатарын талбай 20, Шуудангийн салбар - 210646/53

  • +976 7711-1500

  • uh@humanities.mn

  • Сургалтын алба
  • std.aff.o@humanities.mn

  • Санхүүгийн алба
  • finance.o@humanities.mn

  • Элсэлтийн комисс
  • admission@humanities.mn