СЭТГҮҮЛ ЗҮЙ
Мэдээлэл, харилцааны менежментийн сургууль
Хөтөлбөр 1998 оноос хэрэгжиж эхэлсэн.

Уламжлалт сэтгүүл зүй дижитал сэтгүүл зүй рүү шилжиж байгаа энэ үед Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхим мэдээллийн технологид суурилсан мэдлэг, дадал чадварыг оюутнуудад олгоно. Манай төгсөгчид англи хэл, медиатехнологийн гүнзгий мэдлэгтэй төгсдөгөөрөө бусад сэтгүүлч бэлтгэдэг сургуулиудаас ялгардаг.
Контент бүтээдэг, мультимедиа сэтгүүл зүйгээр мэргэшсэн, мэдээлэл харилцааны салбарт ажиллах мэдлэгтэй, асуудалд ул суурьтай ханддаг, мэргэжлийн болоод ардчиллын үнэт зүйлийг дээдэлдэг, ёс зүйг чандлан сахидаг, салбартаа манлайлах, хөрвөх чадвар бүхий мэргэжилтэн болно.

Суралцах ур чадвар
Блог, подкаст, рийл, сошиал медиа пост, дижитал гэрэл зураг зэрэг шинэ үеийн мультимедиа хэлбэрүүдээр контент бүтээж, түгээх
Олон нийтэд мэдээллийг үр нөлөөтэй хүргэх бичлэгийн төрөл зүйлийг зохистой ашиглаж, сэтгүүл зүйн стандартад нийцсэн мэдээ, нийтлэл туурвих
Байгууллага, бүтээгдэхүүн, үйл ажиллагааг сурталчлах зорилготой реклам, олон нийттэй харилцах зорилготой хэвлэлийн мэдээ, нийтлэл бичих
Радио болон телевизийн нэвтрүүлгийн төрөл, бүтцийн онцлогийг ойлгож, бие даан нэвтрүүлэг бүтээх
Соёлын олон талт байдлыг ойлгох, нийгэм, олон нийтэд мэдээлэл түгээх ёс зүйн болон эрх зүйн хэм хэмжээг баримтлан мэдээлэл түгээх
Ганцаараа хэвлэл мэдээллийн агуулгыг /Solo journalist/ бие даан бүтээж, олон нийтэд түгээх замаар хувь хүний брэндийг бий болгож, хөгжүүлэх
Хөтөлбөрийн онцлог

● Дижитал талбарт ажиллах контент бүтээгч
● БНСУ-ын KUMA их сургуультай хамтран хэрэгжүүлдэг 2+2 хөтөлбөрт хамрагдан хоёр сургуулийн диплом авах
● ХИС-ийн "Honor Schola Program" болон "Манлайлагч оюутан"-ы хөтөлбөрт хамрагдаж, богино хугацаанд магистрын зэрэг эзэмших
● Дижитал хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ажиллах мультимедиа сэтгүүлч болох
● Цахим сургалтын Canvas платформд тулгуурлан суралцагч 100% цахимаар суралцах, Цахим болон танхим хосолсон сургалтаар цаг хугацаа, орон зайнаас үл хамааран тасралтгүй хөгжих
● Гадаад хэл, сэтгэл судлал, маркетинг зэрэг бусад мэргэжлийн хөтөлбөрийн багц хичээлүүдээс өөрийн сонирхол, ур чадварт нийцүүлэн сонгон судлах, шинжлэх ухаан хоорондын зааг дээр суралцах
● Хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий мультимедиа студи ашиглах
● Сэтгүүлч хөтөлбөрөөр суралцагч оюутнуудын дунд зохиогддог "Алтан үзэг" улсын наадмыг зохион байгуулж, бүтээлээрээ оролцох
● Сэтгүүл зүйн мэргэжлийн чиглэлээрх "Алтан үзэг" клубын гишүүн болсноор спортын тэмцээн, экологийн аялал, танилцах болон төгсөгчдийг үдэх ёслол зэрэг олон нийтийн ажлыг зохион байгуулж, оролцсоноор академик болон багаар ажиллах зөөлөн ур чадвараа нэмэгдүүлэх


Ажиллах боломжтой ажлын байрууд
1
Мультимедиа сэтгүүлч
2
Телевиз, радиогийн сэтгүүлч, хөтлөгч
3
Сонин, сэтгүүл, сайтын сэтгүүлч
4
Ганцаараа YouTube суваг, вебсайт зэрэг платформоор дамжуулан влог, подкаст хийж ганцаараа ажилладаг сэтгүүлч /Solo journalist/
5
Төрийн болон бизнесийн байгууллагын хэвлэл мэдээллийн ажилтан
6
Пиар, рекламны уран бүтээлч
7
Олон нийтийн сүлжээний редактор


Элсэлтийн ерөнхий шалгалт
ЭЕШ - 1
Монгол хэл, Нийгэм судлал
(Аль нэг нь)
+490 оноо
ЭЕШ - 2
Ур чадварын шалгалт
+490 оноо
Сургалтын төлбөр, хөнгөлөлт
Элсэлтийн ерөнхий шалгалтын хөнгөлөлт
(ЭЕШ-1, ЭЕШ-2-ийн нийлбэр)
1,280 -1,339
  -  
20%
1,340 -1,399
  -  
40%
1,400 -1,439
  -  
60%
1,440 -1,499
  -  
80%
1,500 -1,600
  -  
100%
Сурлагын амжилтын хөнгөлөлт (GPA)
3.90-4.00
  -  
10%
3.80-3.89
  -  
8%
3.70-3.79
  -  
6%
3.60-3.69
  -  
4%
1 кредит үнэлгээ - 239,775 , 1 жилд суралцах кредит - 30 , 1 жилийн сургалтын төлбөр 7,193,250 , Хяналтын тоо - 20
Дээрх хөнгөлөлтийг 3.70-оос дээш суралцсан хугацааны хуримтлуулсан голч дүнтэй суралцагч үргэлжлүүлэн эдэлнэ.
Суралцсан хугацааны хуримтлуулсан голч дүн 3.70-оос доош болсон тохиолдолд энэхүү хөнгөлөлтийг
цааш үргэлжлүүлэн эдлэх эрх цуцлагдана.
  • Logo
  • Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 8-р хороо, 14200 Д.Сүхбаатарын талбай 20, Шуудангийн салбар - 210646/53

  • +976 7711-1500

  • uh@humanities.mn

  • Сургалтын алба
  • std.aff.o@humanities.mn

  • Санхүүгийн алба
  • finance.o@humanities.mn

  • Элсэлтийн комисс
  • admission@humanities.mn