БИЗНЕСИЙН УДИРДЛАГА (Нягтлан бодох бүртгэл)
БИЗНЕСИЙН СУРГУУЛЬ
Хөтөлбөр 1998 оноос хэрэгжиж эхэлсэн.

Бизнесийн өргөн хүрээний мэдлэгтэй, асуудлыг бүтээлчээр шийдвэрлэх, хувь хүний болон манлайллын ур чадвартай, мэргэжлийн үйл ажиллагаанд мэдээллийн технологийг ашигладаг, мэргэжлийн ёс зүйтэй, нийтийн эрх ашиг, соёлын ялгаатай байдлыг хүндэтгэдэг, өсөн дэвших хүсэл эрмэлзэлтэй мэргэжилтнийг орчин үеийн чиг хандлагад нийцүүлэн бэлтгэнэ.

Суралцах ур чадвар
Санхүүгийн болон удирдлагын нягтлан бодох бүртгэлийн онол, зарчим, стандартыг тайлбарлаж хэрэглэх чадвартай байна.
Бизнесийн орчны мэдээлэлд тулгуурлан төлөвлөлт, зохион байгуулалт, хяналт, шийдвэр гаргалтад нягтлан бодох бүртгэлийн мэдээллийг ашиглах чадвартай байна.
Санхүүгийн үзүүлэлтүүдэд дүн шинжилгээ хийж, байгууллагын үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, санхүүгийн шийдвэрт үнэлгээ өгөх чадвартай байна.
Нягтлан бодох бүртгэлийн болон бизнесийн программ хангамж, мэдээллийн системийг ашиглан өгөгдөл боловсруулах, тайлагнах чадвартай байна.
Мэргэжлийн асуудлыг судалж, шүүмжлэлтэй сэтгэн дүгнэх, насан турш суралцах замаар өөрийгөө хөгжүүлэх чадвартай байна.
Хөтөлбөрийн онцлог

● Олон улсын CANVAS платформ дээр орон зай, цаг хугацаанаас үл хамааран тасралтгүй суралцана;
● AI бүхий Smart Classroom-д холимог хэлбэрээр өндөр чанартай сургалтын агуулгыг системтэйгээр эзэмшинэ;
● Кейс сургалт, бодит сорилтууд дээр суурилан, хамтран суралцах замаар мэргэжлийн шийдлийг оновчтой гаргах цогц чадамжийг эзэмшинэ;
● Мэргэшсэн нягтлан бодогч, Аудитор, Мэргэшсэн үнэлгээчин, СТОУС-ын сургагч багш зэрэг цолтой, 10-аас дээш жилийн академик болон практик туршлагатай багш нараар хичээл заалгана;

Ажиллах боломжтой ажлын байрууд
1
Санхүүгийн шинжээч
2
Зээлийн эдийн засагт
3
Төсөв төлөвлөлтийн мэргэжилтэн
4
Бизнес хөгжлийн менежер
5
Төслийн менежер
6
Үйл ажиллагааны менежер
7
Хүний нөөцийн мэргэжилтэн
8
Борлуулалтын менежер
9
Худалдан авалтын менежер
10
Захиргаа, удирдлагын ажилтан


Элсэлтийн ерөнхий шалгалт
ЭЕШ - 1
Математик
+490 оноо
ЭЕШ - 2
Англи хэл, Нийгэм судлал
(Аль нэг нь)
+490 оноо
Сургалтын төлбөр, хөнгөлөлт
Элсэлтийн ерөнхий шалгалтын хөнгөлөлт
(ЭЕШ-1, ЭЕШ-2-ийн нийлбэр)
1,280-1,339
  -  
20%
1,340-1,399
  -  
40%
1,400-1,439
  -  
60%
1,440-1,499
  -  
80%
1,500-1,600
  -  
100%
Сурлагын амжилтын хөнгөлөлт (GPA)
3.90-4.00
  -  
10%
3.80-3.89
  -  
8%
3.70-3.79
  -  
6%
3.60-3.69
  -  
4%
Ерөнхий суурь хичээлийн 1 кредит үнэлгээ - 310,000 , мэргэжлийн суурь, мэргэшүүлэх хичээлийн 1 кредит үнэлгээ - 338,000 , 1 жилд суралцах кредит - 30 , 1 жилийн сургалтын төлбөр 9,636,000 , Хяналтын тоо - 40
Дээрх хөнгөлөлтийг 3.70-оос дээш суралцсан хугацааны хуримтлуулсан голч дүнтэй суралцагч үргэлжлүүлэн эдэлнэ.
Суралцсан хугацааны хуримтлуулсан голч дүн 3.70-оос доош болсон тохиолдолд энэхүү хөнгөлөлтийг
цааш үргэлжлүүлэн эдлэх эрх цуцлагдана.
  • Logo
  • Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 8-р хороо, 14200 Д.Сүхбаатарын талбай 20, Шуудангийн салбар - 210646/53

  • +976 7711-1500

  • uh@humanities.mn

  • Сургалтын алба
  • std.aff.o@humanities.mn

  • Санхүүгийн алба
  • finance.o@humanities.mn

  • Элсэлтийн комисс
  • admission@humanities.mn