Бизнесийн өргөн хүрээний мэдлэгтэй, асуудлыг бүтээлчээр шийдвэрлэх, хувь хүний болон манлайллын ур чадвартай, мэргэжлийн үйл ажиллагаанд мэдээллийн технологийг ашигладаг, мэргэжлийн ёс зүйтэй, нийтийн эрх ашиг, соёлын ялгаатай байдлыг хүндэтгэдэг, өсөн дэвших хүсэл эрмэлзэлтэй мэргэжилтнийг орчин үеийн чиг хандлагад нийцүүлэн бэлтгэнэ.
● Олон улсын CANVAS платформ дээр орон зай, цаг хугацаанаас үл хамааран тасралтгүй суралцана;
● AI бүхий Smart Classroom-д холимог хэлбэрээр өндөр чанартай сургалтын агуулгыг системтэйгээр эзэмшинэ;
● Кейс сургалт, бодит сорилтууд дээр суурилан, хамтран суралцах замаар мэргэжлийн шийдлийг оновчтой гаргах цогц чадамжийг эзэмшинэ;
● Мэргэшсэн нягтлан бодогч, Аудитор, Мэргэшсэн үнэлгээчин, СТОУС-ын сургагч багш зэрэг цолтой, 10-аас дээш жилийн академик болон практик туршлагатай багш нараар хичээл заалгана;