БИЗНЕСИЙН УДИРДЛАГА (Эдийн засаг)
Бизнесийн сургууль
Хөтөлбөр 1998 оноос хэрэгжиж эхэлсэн

Бизнесийн эдийн засагч хөтөлбөр нь судалгаанд суурилсан, олон улсын чиг хандлагатай, практик ур чадвар хөгжүүлэхэд чиглэсэн онцлогтой. Энэхүү хөтөлбөр нь эдийн засгийн онол, бизнесийн стратеги, менежмент, маркетинг зэрэг чиглэлээр гүнзгий мэдлэг олгож, судалгааны арга зүй, дата анализ, бизнесийн шийдвэр гаргалт зэрэгт онцгой анхаардаг. Мөн олон улсын туршлагатай багш нарын удирдлага дор судалгаа хийх, сэтгэл судлал, маркетинг зэрэг салбар дундын хичээлүүдийг судлах боломжтой.
Оюутнууд "Ассистантшип" хөтөлбөрт хамрагдан багшийн туслахаар ажиллаж, судалгааны багт оролцох, өөрийн судалгааны бүтээлийг хэвлүүлэх боломжтой. Сургалт нь цахим болон танхимын хосолсон хэлбэрээр явагддаг.

Суралцах ур чадвар
Эдийн засгийн онолын мэдлэг: Микро болон макро эдийн засгийн онолыг гүнзгий ойлгож, зах зээлийн тогтолцоо, үнэ, эрэлт-нийлүүлэлт, засгийн газрын бодлогын нөлөөг шинжлэх чадвар эзэмших.
Бизнесийн асуудалд эдийн засгийн өнцгөөс хандах: Зардал-үр ашгийн шинжилгээ, санхүүгийн шийдвэр гаргалт, бизнесийн орчны судалгаа хийж, бодлого, зөвлөмж боловсруулах ур чадвар хөгжүүлэх.
Судалгаа, шинжилгээний ур чадвар: Тоон болон чанарын судалгаа, статистик арга, дата шинжилгээний хэрэгсэл ашиглан эдийн засгийн загварчлал, таамаглал, дүн шинжилгээ хийх чадвартай болох.
Асуудал шийдвэрлэх, шүүмжлэлт сэтгэлгээ: Бодит асуудлыг шинжлэн, шинжлэх ухааны үндэслэлтэй, бүтээлч шийдэл гаргах, мэдээллийг шүүмжлэлтэй үнэлэх чадвар хөгжүүлэх.
Мэргэжлийн ёс зүй, хамтын ажиллагаа: Ёс зүйтэй, хариуцлагатай ажиллаж, олон талт орчинд харилцаа холбоо, багаар ажиллах, манлайллын ур чадвар эзэмших.
Хөтөлбөрийн онцлог

● Хос мэдлэг, чадвар олгодог: Эдийн засгийн онол, загварчлал, шинжилгээний аргачлалууд ба Бизнесийн стратеги, менежмент, маркетинг, санхүү зэрэг практик мэдлэг олгодог.
● Анализ хийх чадвар хөгжүүлдэг: Тоон шинжилгээ, дата анализ, эдийн засгийн загварчлалын ур чадваруудыг эзэмших бөгөөд Excel, SPSS, Stata, R, Python зэрэг программ хангамж ашиглах чадвар хөгжүүлдэг.
● Бизнесийн шийдвэр гаргалтад оновчтой оролцох чадамж: Макро болон микро эдийн засгийн нөхцөл байдлыг үнэлж, бизнесийн стратеги боловсруулах чадвартай болно.
● Олон салбарт ажиллах боломж: Эдийн засагч, бизнесийн зөвлөх, дата шинжээч, стратеги төлөвлөгч, төрийн бодлого боловсруулагч гэх мэт чиглэлд ажиллах боломжтой.
● Судалгаанд суурилсан сургалт: Эрдэм шинжилгээ, зах зээлийн судалгаа, бизнесийн орчны шинжилгээнд суурилсан хичээлүүдтэй.
● Инноваци ба энтрепренер сэтгэлгээ: Бизнесийн орчинд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, гэр бүлийн бизнесээ хөгжүүлэхэд чиглэсэн практик ур чадвар эзэмшдэг.

Ажиллах боломжтой ажлын байрууд
1
Төрийн байгууллагууд – Сангийн яам, Үндэсний статистикийн хороо, Төв банк
2
Санхүүгийн байгууллагууд – Банк, хөрөнгө оруулалтын компани, даатгал
3
Хувийн бизнесийн салбар – Бизнесийн шинжээч, стратегич
4
Олон улсын байгууллага – Дэлхийн банк, НҮБ, ADB
5
Судалгаа, консалтингийн фирмүүд


Элсэлтийн ерөнхий шалгалт
ЭЕШ - 1
Математик
+490 оноо
ЭЕШ - 2
Англи хэл, Нийгэм судлал
(Аль нэг нь)
+490 оноо
Сургалтын төлбөр, хөнгөлөлт
Элсэлтийн ерөнхий шалгалтын хөнгөлөлт
(ЭЕШ-1, ЭЕШ-2-ийн нийлбэр)
1,280 -1,339
  -  
20%
1,340 -1,399
  -  
40%
1,400 -1,439
  -  
60%
1,440 -1,499
  -  
80%
1,500 -1,600
  -  
100%
Сурлагын амжилтын хөнгөлөлт (GPA)
3.90-4.00
  -  
10%
3.80-3.89
  -  
8%
3.70-3.79
  -  
6%
3.60-3.69
  -  
4%
Дээрх хөнгөлөлтийг 3.70-оос дээш суралцсан хугацааны хуримтлуулсан голч дүнтэй суралцагч үргэлжлүүлэн эдэлнэ.
Суралцсан хугацааны хуримтлуулсан голч дүн 3.70-оос доош болсон тохиолдолд энэхүү хөнгөлөлтийг
цааш үргэлжлүүлэн эдлэх эрх цуцлагдана.
  • Logo
  • Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 8-р хороо, 14200 Д.Сүхбаатарын талбай 20, Шуудангийн салбар - 210646/53

  • +976 7711-1500

  • uh@humanities.mn

  • Сургалтын алба
  • std.aff.o@humanities.mn

  • Санхүүгийн алба
  • finance.o@humanities.mn

  • Элсэлтийн комисс
  • admission@humanities.mn