Бизнесийн эдийн засагч хөтөлбөр нь судалгаанд суурилсан, олон улсын чиг хандлагатай, практик ур чадвар хөгжүүлэхэд чиглэсэн онцлогтой.
Энэхүү хөтөлбөр нь эдийн засгийн онол, бизнесийн стратеги, менежмент, маркетинг зэрэг чиглэлээр гүнзгий мэдлэг олгож, судалгааны арга зүй,
дата анализ, бизнесийн шийдвэр гаргалт зэрэгт онцгой анхаардаг. Мөн олон улсын туршлагатай багш нарын удирдлага дор судалгаа хийх, сэтгэл судлал,
маркетинг зэрэг салбар дундын хичээлүүдийг судлах боломжтой.
Оюутнууд "Ассистантшип" хөтөлбөрт хамрагдан багшийн туслахаар ажиллаж, судалгааны багт оролцох, өөрийн судалгааны бүтээлийг хэвлүүлэх боломжтой.
Сургалт нь цахим болон танхимын хосолсон хэлбэрээр явагддаг.
● Хос мэдлэг, чадвар олгодог: Эдийн засгийн онол, загварчлал, шинжилгээний аргачлалууд ба Бизнесийн стратеги, менежмент, маркетинг, санхүү зэрэг практик мэдлэг олгодог.
● Анализ хийх чадвар хөгжүүлдэг: Тоон шинжилгээ, дата анализ, эдийн засгийн загварчлалын ур чадваруудыг эзэмших бөгөөд Excel, SPSS, Stata, R, Python зэрэг программ хангамж ашиглах чадвар хөгжүүлдэг.
● Бизнесийн шийдвэр гаргалтад оновчтой оролцох чадамж: Макро болон микро эдийн засгийн нөхцөл байдлыг үнэлж, бизнесийн стратеги боловсруулах чадвартай болно.
● Олон салбарт ажиллах боломж: Эдийн засагч, бизнесийн зөвлөх, дата шинжээч, стратеги төлөвлөгч, төрийн бодлого боловсруулагч гэх мэт чиглэлд ажиллах боломжтой.
● Судалгаанд суурилсан сургалт: Эрдэм шинжилгээ, зах зээлийн судалгаа, бизнесийн орчны шинжилгээнд суурилсан хичээлүүдтэй.
● Инноваци ба энтрепренер сэтгэлгээ: Бизнесийн орчинд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, гэр бүлийн бизнесээ хөгжүүлэхэд чиглэсэн практик ур чадвар эзэмшдэг.