СЭТГЭЛ СУДЛАЛ
ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА, НИЙГЭМ СУДЛАЛЫН СУРГУУЛЬ
Хөтөлбөр 2007 оноос хэрэгжиж эхэлсэн

Сэтгэл судлалын шинжлэх ухааны суурь мэдлэгтэй, сэтгэл зүйн сургалт зохион байгуулах, судалгаа шинжилгээний ажил хийх, зөвлөгөө өгөх, мэргэжлийн талбарт хөрвөх чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй, мэргэжлийн ёс зүйтэй сэтгэл судлаачийг бэлтгэнэ.

Суралцах ур чадвар
Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх
Мэргэжлийн ёс зүйг баримтлан ажиллах
Сэтгэл зүйн туршилт, судалгааны ажил хийж гүйцэтгэх
Бие даан болон багаар ажиллах
Сэтгэл зүйн сургалт, трейнинг зохион байгуулах
Бүтээлч болон шүүмжит сэтгэлгээ
Хувь хүн, гэр бүл, байгууллага, олон нийтэд сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүлэх
Харилцааны ур чадвар
Хөтөлбөрийн онцлог

● Сэтгэл зүйн зөвлөгөө, заслын практик чадварыг орчинд суурилсан сургалтаар эзэмших;
● Сэтгэл зүйн асуулга, тестийн сан, статистикийн программ, туршилтын лабораторийн тусламжтай суралцах;
● Хүмүүнлэгийн сэтгэл судлалын талаас өөртөө анализ хийх, өөрийгөө хөгжүүлэх;
● Тархи сэтгэл судлалын холбоо хамаарлын талаар онолын мэдлэг эзэмших;
● Бусад мэргэжлийн хөтөлбөрийн хичээлүүдээс судлан өөрийн сонирхол, ур чадвараа хөгжүүлэх;
● Сэтгэл судлалын мэргэжлийн "S-R" клубийн гишүүн болсноор академик болон зөөлөн ур чадварт суралцах;
● Цахим сургалтын Canvas платформд тулгуурлан цахим болон танхим хосолсон хэлбэрээр суралцах;
● ХИС-тай гэрээтэй байгууллагуудаас сонгон дадлага хийх;
● ХИС-ийн "Манлайлагч оюутан" хөтөлбөрт хамрагдаж богино хугацаанд магистрын зэрэг эзэмших;
● ХИС-ийн "Honor scholar program"-д хамрагдаж магистрын хөтөлбөрт 100% тэтгэлэгтэйгээр суралцах;


Ажиллах боломжтой ажлын байрууд
1
Мэргэжлийн сэтгэл зүйн төвүүдэд сэтгэл зүйчээр ажиллах
2
Боловсрол, эрүүл мэнд, хууль хамгаалах болон бусад байгууллагад сэтгэл зүйчээр ажиллах
3
Бие даан сэтгэл зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлэх
4
Олон улсын болон дотоодын судалгааны байгууллага, төсөл хөтөлбөрүүдэд судлаачаар ажиллах
5
Бусад салбарт хөрвөн ажиллах


Элсэлтийн ерөнхий шалгалт
ЭЕШ - 1
Нийгэм судлал, Математик
(Аль нэг нь)
+520 оноо
ЭЕШ - 2
Англи хэл, Монгол хэл
(Аль нэг нь)
+500 оноо
Сургалтын төлбөр, хөнгөлөлт
Элсэлтийн ерөнхий шалгалтын хөнгөлөлт
(ЭЕШ-1, ЭЕШ-2-ийн нийлбэр)
1,280 -1,339
  -  
20%
1,340 -1,399
  -  
40%
1,400 -1,439
  -  
60%
1,440 -1,499
  -  
80%
1,500 -1,600
  -  
100%
Сурлагын амжилтын хөнгөлөлт (GPA)
3.90-4.00
  -  
10%
3.80-3.89
  -  
8%
3.70-3.79
  -  
6%
3.60-3.69
  -  
4%
Дээрх хөнгөлөлтийг 3.70-оос дээш суралцсан хугацааны хуримтлуулсан голч дүнтэй суралцагч үргэлжлүүлэн эдэлнэ.
Суралцсан хугацааны хуримтлуулсан голч дүн 3.70-оос доош болсон тохиолдолд энэхүү хөнгөлөлтийг
цааш үргэлжлүүлэн эдлэх эрх цуцлагдана.
  • Logo
  • Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 8-р хороо, 14200 Д.Сүхбаатарын талбай 20, Шуудангийн салбар - 210646/53

  • +976 7711-1500

  • uh@humanities.mn

  • Сургалтын алба
  • std.aff.o@humanities.mn

  • Санхүүгийн алба
  • finance.o@humanities.mn

  • Элсэлтийн комисс
  • admission@humanities.mn