ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА
Олон улсын харилцаа нийгэм судлалын сургууль
Хөтөлбөр 2003 оноос хэрэгжиж эхэлсэн

Олон улсын харилцаа, геополитикийн өөрчлөгдөн буй шинэ орчинд ажиллах мэргэжлийн өргөн мэдлэг, ур чадвар, хандлага төлөвшсөн гадаад харилцааны мэргэжилтэнг бакалаврын түвшинд бэлтгэхэд чиглэгдэнэ.

Суралцах ур чадвар
Төгсөгч нь олон улсын харилцаа, олон улсын эдийн засаг, олон улсын эрхзүйн суурь мэдлэгт тулгуурлан дэлхийн бодлогод гарч буй өөрчлөлтөд шинжлэх ухааны зааг дээр судалгаа, дүн шинжилгээ хийдэг байна.
Бодлого төлөвлөх, боловсруулах, бодлогын шийдвэр гаргах, ойрын төлөв байдлыг тодорхойлдог байна.
Дипломат алба, дипломат үйл ажиллагаанд оролцох, зохион байгуулах, дипломат болон албан баримт бичиг боловсруулдаг байна.
Яриа хэлэлцээ хийж, эвлэрүүлэн зуучилдаг байна.
Бүхий л байгууллагын гадаад харилцааны албанд ажиллахаас гадна бизнес, сэтгүүл зүй, аялал жуулчлал, боловсролын салбарт хөрвөж чаддаг байна.
Соёлын ялгаатай талуудыг ойлгон хүлээн авч, дасан зохицдог байна.
Хөтөлбөрийн онцлог

● Олон улсын улс төр, гадаад бодлого, геополитикийн чиглэлээр нарийн мэргэших;
● Англи хэлнээс гадна хятад, япон, солонгос хэлийг хоёрдогч гадаад хэлээр сонгон судалж, олон соёлын орчинд ажиллах, мэргэжлийн хөрвөх ур чадвар эзэмших;
● Төгсөгч нь дипломат албанд ажиллахаас гадна төрийн ба төрийн бус, бизнесийн болон олон улсын байгууллага зэрэг бүхий байгууллагын гадаад харилцааны салбарт ажиллах мэргэжилтэн болох;
● ХИС-тай хамтын ажиллагааны гэрээтэй төрийн болон төрийн бус байгууллага, бизнесийн болон судалгааны байгууллагуудад дадлага хийн, судалгааны арга, аргазүйг эзэмших;
● Суралцах хугацаандаа 90-с доошгүй багц цаг цуглуулж, 3.5-с дээш хуримтлуулсан голч дүнтэй суралцагч "Манлайлагч оюутан" хөтөлбөрт хамрагдаж, төлбөрийн хөнгөлөлттэй нөхцлөөр магистрын зэргийг богино хугацаанд, эзэмших;
● Гадаад хэлний шаардлага хангасан II-III түвшний суралцагч БНСУ, Япон, Польш, Чехийн их сургуулиудын оюутан солилцооны болон зуны сургалтын хөтөлбөрт хамрагдах;
● Мэргэжлийн ангийн оюутнууд “Алтан гэрэгэ” клуб, бусад сонирхолын клубуудын үйл ажиллагаанд оролцох замаар сайн дурын ажил хийх, нийгмийн идэвхтэй, зөв хандлагатай иргэн болон төлөвших, өөрийгөө бүрэн илэрхийлэх, багаар ажиллах, харилцааны ур чадвар эзэмших;
● БНСУ-ын Чунь-Ань их сургуулийн профессор багшийн онлайн хичээлийг судлах


Ажиллах боломжтой ажлын байрууд
1
Төрийн ёслолын алба, яам тамгын газруудын гадаад харилцааны газар, хэлтсүүдэд мэргэжилтэн
2
Бизнесийн байгууллагуудад гадаад харилцаа, худалдаа, экспорт, импорт хариуцсан мэргэжилтэн
3
Олон улсын байгууллагуудад гадаад харилцааны болон төслийн менежер, орчуулагч
4
Монгол улсад суугаа гадаадын элчин сайдын яамдуудад мэргэжилтэн, орчуулагч
5
Тагнуулын ерөнхий газар, яамдын харъяа агентлагуудад гадаад харилцааны мэргэжилтэн
6
Олон улсын харилцаа судлаач, эрдэм шинжилгээний ажилтан


Элсэлтийн ерөнхий шалгалт
ЭЕШ - 1
Англи хэл, Орос хэл
(Аль нэг нь)
+490 оноо
ЭЕШ - 2
Түүх, Нийгэм судлал
(Аль нэг нь)
+490 оноо
Сургалтын төлбөр, хөнгөлөлт
Элсэлтийн ерөнхий шалгалтын хөнгөлөлт
(ЭЕШ-1, ЭЕШ-2-ийн нийлбэр)
1,280 -1,339
  -  
20%
1,340 -1,399
  -  
40%
1,400 -1,439
  -  
60%
1,440 -1,499
  -  
80%
1,500 -1,600
  -  
100%
Сурлагын амжилтын хөнгөлөлт (GPA)
3.90-4.00
  -  
10%
3.80-3.89
  -  
8%
3.70-3.79
  -  
6%
3.60-3.69
  -  
4%
Дээрх хөнгөлөлтийг 3.70-оос дээш суралцсан хугацааны хуримтлуулсан голч дүнтэй суралцагч үргэлжлүүлэн эдэлнэ.
Суралцсан хугацааны хуримтлуулсан голч дүн 3.70-оос доош болсон тохиолдолд энэхүү хөнгөлөлтийг
цааш үргэлжлүүлэн эдлэх эрх цуцлагдана.
  • Logo
  • Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 8-р хороо, 14200 Д.Сүхбаатарын талбай 20, Шуудангийн салбар - 210646/53

  • +976 7711-1500

  • uh@humanities.mn

  • Сургалтын алба
  • std.aff.o@humanities.mn

  • Санхүүгийн алба
  • finance.o@humanities.mn

  • Элсэлтийн комисс
  • admission@humanities.mn